|

Ромын Папыг Умард Солонгост айлчлахыг урьжээ

Ромын Папыг Умард Солонгост айлчлахыг урьжээ

Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Ромын Пап Францискийг Пхеньянд айлчлахыг урьжээ. Энэ тухай Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн засаг захиргааны төлөөлөгч Ким Ый Гём мэдэгдсэн байна.
"Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин ирэх долоо хоногт Европт хийхээр төлөвлөөд байгаа айлчлалынхаа үеэр  Ромын Папд Умард Солонгосын удирдагчийн урилгыг дамжуулан өгнө” гэж тэрбээр хэлжээ.
Ромын Папыг урих хүсэлтэй байгаагаа Ким Жөн Ун өнгөрсөн сарын 18-20-нд болсон хоёр талт дээд хэмжээний уулзалтын  үеэр Мүн Жэ Инд хэлсэн байна.  
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг

0 сэтгэгдэл