|

Түймэрт нийт 10 га талбай шатжээ

Түймэрт нийт 10 га талбай шатжээАрхангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн "Тээлийн даваа” гэдэг аймгийн төвөөс хойд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 80 км-т байрлах газарт зургаадугаар сарын 15-нд ойн түймэр гарсан байна. Ойн түймрийн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, орон нутгийн 30 иргэн, нийт 43 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж зургаадугаар сарын 17-ны өдрийн 10:30 цагт унтрааж, тус сумын Засаг даргын Тамгын газрын даргад хүлээлгэн өгсөн байна. Түймэрт нийт 10 га талбай шатжээ.

0 сэтгэгдэл