|

Архангай, Завхан аймгийн иргэд Дээд үндсэн хуулийн төслийг дэмжлээ

 
Архангай, Завхан аймгийн иргэд Дээд үндсэн хуулийн төслийг дэмжлээМонгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга  Н.Энхбаяр тэргүүтэй  намын удирдлагууд орон нутагт ажиллаж байна.  Тэдний томилолт  Архангай аймгаас эхэлж, өчигдөр Завхан аймгийн сумдад  үргэлжиллээ.  Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэбулган, Өндөр-Улаан, Тариат,  Цахир, Завхан аймгийн Их уул, Тосонцэнгэл сум, Улиастай хотод ажилласан.   Энэ хугацаанд  орон нутгийн иргэдэд МАХН-аас санаачлан боловсруулсан Дээд үндсэн хуулийн төслийг танилцуулав.  Мөн энэ үеэр иргэдийн санал бодлыг сонссон юм.  Тухайн орон  нутгийн иргэд  МАХН-аас санаачилсан Дээд Үндсэн хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурж байсан юм.  Энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга  Н.Энхбаяр "МАХН улс орныг хөгжүүлэх зөв гарцтай, алсын хараатай нам. Бидний алсын хараа бол Шинэ дээд Үндсэн хууль байна. Үүнийгээ ард түмэнтэйгээ хамтран баталж, хэрэгжүүлэхийг уриалж байгаа юм. Энэ Үндсэн хууль батлагдсан цагаас монгол хүн бүр байгалийн баялгийн эзэн болж, хүүхдээ сургуульд үнэгүй суралцуулан, ахмадаа үнэгүй эмчлүүлж, залуу гэр бүл орон сууцтай, шүүхийг хараат бус, сонгууль шударга болно гэх зэрэг бидний хүсэн хүлээж буй зүйлс амьдралд хэрэгжинэ” гэсэн.  Ийнхүү МАХН-ын  удирдлагууд үргэлжлүүлэн Хөвсгөл, Сэлэнгэ, Булган аймагт ажиллана.
 
Л.Батдорж
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

1 сэтгэгдэл