|

“Бөх” цогцолборын тохижилтын ажилд мониторинг хийнэ

 

“Бөх” цогцолборын тохижилтын ажилд мониторинг хийнэ

 

 

"Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо-3” төслийн хүрээнд Эрдэнэбулган суманд Орон нутгийн хөгжлийн сангийн 100,3 сая төгрөгийн хөрөнгөөр "Алтайн бумбат өргөө” ХХК-ийн гүйцэтгэж буй "Бөх” цогцолборын тохижилтын ажилд мониторинг хийхээр боллоо.

"Авлигагүй нийгмийн төлөөх иргэдийн оролцоо-3” төслийг Канадын Засгийн газар, Азийн сангийн дэмжлэгтэйгээр Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сангаас хэрэгжүүлж байгаа бөгөөд Архангай аймагт энэ онд зарлагдаж, зарим ажил нь дууссан, зарим ажил нь хийгдэж байгаа 50 гаруй ажлаас "Бөх” цогцолборын тохижилтын ажлыг сонгожээ.

Мониторинг хийх ажил нь орон нутгийн засаг захиргааны байгууллага, иргэний нийгмийн байгууллагуудын дунд төрийн байгууллагын төсөв, санхүүгийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Мониторинг хийх ажлыг сонгох уулзалт хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 03-нд зохион байгуулж, аймгийн Өмчийн албанаас орон нутгийн 20 иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлд энэ онд улсын болон орон нутгийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр болсон ажлуудын тендерийн талаарх мэдээллийг өгсөн юм.



2 сэтгэгдэл