|

Б.Цэнгэл: Байгаль хамгаалах үйлсэд хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалж байна

Б.Цэнгэл: Байгаль хамгаалах үйлсэд хүн бүр хувь нэмрээ оруулахыг уриалж байна

"Миний эх орон" байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн Булган аймагт нээлтээ хийлээ. Нээлтэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл болон аймгуудын удирдлагууд оролцлоо.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Цэнгэл нээж үг хэлэхдээ, Байгаль дэлхийгээ хайрлах ухааныг хүн бүр өөрийн чадах хэмжээнд зааж, өвлүүлэн үлдээх нь хамгийн чухал зүйл гэдгийг онцолсон юм.

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт болон хүний буруутай үйл ажиллагаа зэрэг олон зүйлийн нөлөөгөөр хүрээлэн буй орчин өөрчлөгдөн хувирсаар байгаа юм. Тиймээс жилээс жилд тоо толгой нь цөөрсөөр байгаа амьтан, ховордсон ургамлын тухай мэдээллийг ирээдүй хойч үеийнхэндээ үлдээх зорилгоор гэрэл зурагт буулган сурталчлан таниулах энэ санаачлагыг гаргасан гэлээ.

Мөн тэрбээр "МИНИИ ЭХ ОРОН” үзэсгэлэн нь Монгол орны байгаль, түүх, соёл, шинжлэх ухааны давтагдашгүй их өвийг үе дамжуулан үлдээх, Дэлхийд болон Монголд ховордсон зэрлэг ан амьтан, ховор ургамлын төрөл зүйлүүд, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалах ухамсрыг гэрэл зургаар дамжуулан бий болгож, бүх нийтийг байгалиа хамгаалахад уриалах зорилготой. Энэ үзэсгэлэн Булган аймагт өнөөдөр нээгдэж байна. Энэ ондоо багтаад 21 аймагт дэлгэгдэнэ” гэсэн юм.

Тиймээс аялах дуртай хүмүүс нь хүүхдүүддээ болон бусдад аялах явцдаа байгальд хэрхэн хог хаягдалгүй аялах, ногоон бүсэд гал гаргахдаа анхаарах зүйл зэргээр зааж сургахад л тухайн хүний оруулж буй хувь нэмэр болох юм. Харин Та хот суурин газрын иргэн бол 5 хүнийг л гудамжинд шүлс, хогоо хаяхгүй байлгаж чадвал том хувь нэмэр болох билээ.

Аймгийн удирдлагууд танин мэдэхүйн байгалийн гэрэл зургийн үзэсгэлэн нээгдэж байгаад баяртай хүлээн авч, энэ онд тохиох 80 жилийн ойн хүрээнд гаргаж байгаа нь чухал арга хэмжээ хэмээн онцоллоо. Аймгийнхаа сурагчдын хүрээнд үзэсгэлэнгийн бүтээлүүдийг сонирхуулж, үзүүлэх ажлын зохион байгуулна гэлээ. Мөн ирэх хичээлийн жилээс эхлэн аймгийнхаа сумдаар "Миний эх орон” үзэсгэлэнг гаргахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл