|

Мексикийн эргийн орчимд “Роса” хар салхи ширүүсч байна

Мексикийн эргийн орчимд “Роса” хар салхи ширүүсч байна

 
Номхон далайд, Мексикийн эргийн орчимд дэгдээд байгаа "Роса” хар салхи 4 дүгээр ангилал буюу аюултай түвшинд хүрч ширүүссэн тухай АНУ-ын Хар салхины аюулаас сэрэмжлүүлэх Үндэсний төв анхаарууллаа.
Цаг уурчдын мэдээлснээр, уг хар салхи Мексик улсын Доод Калифорни мужийн өмнөд эргээс 975 км-ийн зайд ирээд байна. Хар салхины төв дэх салхины хурд 230 км/цагт хүрсэн бөгөөд 10 дугаар сарын 1-ний өдөр эх газарт хүрэх аж. Гэхдээ энэ үед эрч нь суларч, халуун орны салхи болж хувирах юм.
Саффир-Симпсоны шаталбараар, салхины хурд 120 км/цагаас дээш болсон үед хар салхийг 1 дүгээр ангилалд, 150 км/цагаас давсан үед 2 дугаар ангилалд, 180 км/цагаас дээш бол 3 дугаар ангилалд, 210 км/цагаас дээш бол 4 дүгээр ангилалд, 250 км/цагаас дээш бол 5 дугаар ангилалд тус тус оруулдаг байна. 
 
Э.Аянзаяа 
Эх сурвалж: Монцамэ агентлаг

1 сэтгэгдэл