Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Булган, Сэлэнгийн нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр, маргааш өдөр Сэлэнгийн өмнөд хэсэг, Төв, Хэнтийн аймгийн нутгаар цасан шуурга шуурч, өдөртөө Өмнөговь, Дундговь, Говь-сүмбэр, Дорноговийн нутаг, Өвөрхангай, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, цасан шуурга шуурч, өдөртөө ихэнх нутгаар өмнөх өдрөөсөө эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2017 оны 10 дугаар сарын 26-ны 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 17 цагт 13 хэм, 20 цагт 7 хэм дулаан байна.
2017 оны 10 дугаар сарын 26-ны 20 цагаас 10 дугаар сарын 27-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч Хэнтийн нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 5-10 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 хэм хүйтэн, өдөртөө 0-2 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1-6 хэм хүйтэн, бусад нутгаар 2-7 хэм дулаан, өдөртөө хүйтэрч Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар 9-14 хэм дулаан, бусад нутгаар 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 4-6 хэм, өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2017 оны 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-31-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 28-нд говь талын нутгаар, 30-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 28-нд ихэнх нутгаар хүйтэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
0 сэтгэгдэл