|

Архангайд аймшигт зүйл болж нэг хүн амиа алдаж байжээ

Архангайд аймшигт зүйл болж нэг хүн амиа алдаж байжээ

Одоогоос гурван жилийн өмнө Архангай аймагт аймшигт зүйл тохиолджээ. Үүний улмаас нэг хүн амь насаа алдаж байсан аж.

Тодруулбал, 2014 оны долдугаар сарын 26-ны өдөр хар салхи боссон юм. Уг салхины хурд 50 метр секунд хүрч байжээ. Энэхүү аймшигт байгалийн үзэгдлээс болж нэг хүн алтан амиа алдаж, арваннэгэн хүн бэртэл авч байсан аж.

Мөн их хэмжээний хохирол учруулсан хүчтэй хар салхи байсан юм. Салхины улмаас 200 орчим бог мал, гурван автомашин, дөрвөн гэр, байшин хийссэн байна. Энэ үед машинтай зорчиж явсан хүмүүс машинаасаа буусан боловч жолооч нь гарч амжаагүй аж. Ингэснээр машинтайгаа хамт хүчтэй хар салхинд цохигдон хийсч, халуу амиа алдсан харамсалтай үйл явдал болж байжээ.

Ц. Сугар

Эх сурвалж: Criminal.mn

0 сэтгэгдэл