
"Эзэн малчин”-аар хамгийн олон малчин буюу зургаан малчныг сайн дурын даатгалд хамруулж байгаа Өгийнуур сумын малчин Д.Дэмбэрэлдорж нар шалгарсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах мэргэжилтэн Д.Нарантуяа, Японы Ширнай төслийн ахлах зөвлөх Ямашита Мамору нар өнгөрсөн бмяба гарагт гардууллаа.
"Малчин таны таны төлөө” болзолт уралдааны зорилго нь малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын хамрагдалтыг нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлэх, нийгмийн даатгалын ач холбогдлыг ойлгуулах, нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг иргэд, даатгуулагчдад сурталчлах ажээ.
Аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь өнгөрсөн онд сайн дурын даатгалын хамрагдуулалтыг сайн хийж, улсын хэмжээнд ахицтай байгааг НДХ-ээс мэдээлж байна.
Б.Гэрэлт-Од
0 сэтгэгдэл