Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр зургаан хөтөлбөр хэрэгждэг. Үүний нэг нь "Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн хүрээнд энэ онд Ихтамир, Чулуут, Хангай, Өндөр-Улаан, Жаргалант, Цэцэрлэг, Эрдэнэмандал, Булган, Цахир, Эрдэнэбулган сумын цөөхөн малтай, 15-39 насны 50 залуу малчин өрхийг малжуулсан байна.
Богд шилжүүлснээр 150 хүртэл толгой малтай бол 5 сая төгрөгөөр, 200 хүртэл толгой малтай бол 4 сая төгрөгөөр гээд нийт 230.0 сая төгрөгөөр өсөж үржих 236 тугалтай үнээ, 675 хонь, 505 ямаа, 1 адуу нийт 1416 тооны малыг худалдан авч өгсөн байна.
Хөтөлбөрт хамрагдсан 50 өрхийн 100 иргэнийг аж ахуй эрхлэлтийн сургалтанд хамруулан чадавхжууллаа.

Б.Гэрэлт-Од
3 сэтгэгдэл