АНУ-д анх удаа Калифорни муж улсын амбан захирагч Жерри Браун зоогийн газруудад ашиглагддаг хуванцар соруулны хэрэглээг хязгаарлах тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ. Энэ тухай "Associated Press” агентлаг мэдээлэв. Хууль ирэх оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх аж.
Шинэ хуульд зааснаар зоогийн газруудад уух зүйлтэй дагуулж хуванцар соруул өгөхийг хориглож байгаа бөгөөд соруулыг зайлшгүй шаардлагатай үед үйлчлүүлэгч хүссэн тохиолдолд өгч болох аж.
Хуулиийг хэрэгжүүлэхгүй байгаа зоогийн газруудад эхлээд хоёр удаа сануулга өгөх бөгөөд дахин зөрчил гаргасан тохиолдолд 25 ам.доллароор торгох аж. Гэсэн хэдий ч торгуулийн мөнгө жилд 300 ам.доллароос хэтрэхгүй байх ёстой юм байна. Энэхүү арга хэмжээ нь түргэн хоолны газруудад үйлчлэхгүй болохыг агентлаг онцлон тэмдэглэжэ.
Ийм алхмыг авч хэрэгжүүлэх нь далайн бохирдолтой тэмцэх явдлыг нэг алхам урагшлуулж байна гэж ардчилсан намын гишүүд үзэж байгаа бол ийм шинэчлэл хийж байгаа нь зоогийн газруудын хувьд шударга бус явдал юм гэж бүгд найрамдах намын хууль тогтоогчид үзэж байгаа аж.
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг
0 сэтгэгдэл