|

350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээг АНУ-тай байгууллаа

350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээг АНУ-тай байгууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн АНУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Мянганы сорилтын сангийн 350 сая ам.доллар буюу 875 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн гэрээг баталгаажуулж, гарын үсэг зурлаа.

 

Энэ тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цахим хуудасдаа нийтэлжээ. Тэрээр "Мянганы сорилтын сангаас авах 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийг баталгаажуулж, гэрээнд гарын үсэг зурсан талаар "11 жил 1 сар 1 хоногийн өмнө Мянганы сорилтын сангийн 285 сая ам.долларын буцалтгүй тусламжийн анхны гэрээнд гарын үсэг зурж байжээ” гэжээ.

МСС-гийн энэхүү тусламжийн хүрээнд манай улсын тулгамдсан асуудлын нэг болох Улаанбаатар хотын усны хангамжийн асуудал шийдэгдэнэ. Ингэснээр Монгол Улс анх удаа саарал ус ашиглах технологи хэрэглэж эхэлнэ. Дэлхийн олон оронд энэ технологи нэвтэрсэн ч монголчууд өнөөдрийг хүртэл ийм технологигүй явж ирсэн юм.

0 сэтгэгдэл