|

2.3 тэрбум иенийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх ноот бичигт гарын үсэг зурлаа

2.3 тэрбум иенийн буцалтгүй тусламжийг хэрэгжүүлэх ноот бичигт гарын үсэг зурлаа

 

Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Такаока, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар 2 тэрбум 379 сая иенийн Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх "Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын сургуулийн барилгыг сайжруулах төсөл”-ийн Япон, Монголын Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт гарын үсэг зурлаа.

Уг төсөл нь, Монгол Улсын Засгийн газраас цаашид Улаанбаатар хотод барьж байгуулах сургуулийн загвар болох, өндөр чанартай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах боломжтой, байгалийн гамшигт тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй бүрэн дунд сургуулийг барьж байгуулснаар боловсролын орчин нөхцөлийг сайжруулж, улмаар Улаанбаатар хотын бүрэн дунд боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжих аж.

Төслийн хүрээнд Улаанбаатар хотын төв, алслагдсан дүүрэгт загвар дөрвөн сургууль  барьж байгуулж, нийтлэг загвартай, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, өндөр чанар бүхий, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцах орчин бүрдсэн, байгалийн гамшигт тэсвэртэй, байгаль орчинд ээлтэй сургууль барьж байгуулахыг зорьж байна.

Уг төслөөр баригдах загвар 4 сургууль нь Улаанбаатар хотод дутагдаж буй сургуулийн тоог багаснаар боловсролын орчин нөхцөл, боловсролын чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулахын зэрэгцээ Монгол улсын Засгийн газраас цаашид барьж байгуулах сургуулиудын загвар сургуулийн барилга болоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: ГХЯ

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл