|

НААДМААР 10 ГАРУЙ ХҮН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИА ГАРДАВ

НААДМААР 10 ГАРУЙ ХҮН ТӨРИЙН ДЭЭД ОДОН МЕДАЛИА ГАРДАВАрхангай /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2227, Их Монгол Улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Архангай аймаг байгуулагдсаны 95 жилийн их ойн баяр наадмын баярын хурлын үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдийг төрийн дээд одон медалиар шагнасныг гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Г.Бямбасүрэн, Алтан гадас одонгоор Б.Түмэнжаргал, Р.Гандиймаа, Ц.Цэрэндэжид, Н.Бат-Амгалан, Ч.Дашдэлгэр, С.Цэнд-Аюуш, Цэргийн гавъяаны одонгоор Г.Гэндэнсүрэн, Хөдөлмөрийн хүндэт медалиар С.Алтай, Б.Жаргалсайхан, Д.Нямсүрэн, Ц.Батболд нар шагнууллаа. Зам тээврийн хөгжлийн яамын "Хүндэт жуух бичиг”-ээр Б.Ичинхорлоо, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны "Хүндэт жуух бичиг”-ээр Г.Лхагвасүрэн, Байгаль орчин аялал жуулчлалын яамны "Хүндэт жуух бичиг”-ээр Ч.Лувсандагва, аймгийн "Хүндэт тэмдэг”-ээр 3, аймгийн "Хүндэт өргөмжлөл”-өөр 2, аймгийн Засаг даргын "Жуух бичиг”-ээр 7 иргэн тус тус шагнууллаа.


Мөн УДБЭТ-ын ерөнхий удирдаач, Хашаат сумын уугуул, МУАЖ Ж.Бүхэнбэхэд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.



Мөн шагналын хур буусан энэхүү баярын хурлын үеэр С.Гомбожав, О.Дорж нар Монголын мал аж ахуйн академийн хүндэт профессор боллоо.
Б.Гэрэлт-Од

5 сэтгэгдэл