|

Хүндэт донорууд нийтийн тээвэрт үнэгүй зорчих болно

 

 

Хүндэт донорууд нийтийн тээвэрт үнэгүй зорчих болно

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдын Хуралын хуралдаанаар эрдэнэт хүний алтан амийг авардаг хүндэт доноруудыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчуулах шийдвэрийг хэлэлцэн баталжээ. Нийслэлийн хэмжээнд хөдөлмөрийн насны 256 орчим "Хүндэт донор” байдаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 6 дугаар сарын 14-ний өдрийг Дэлхийн цусны донорын өдөр болгон гишүүн орнууд арга хэмжээ зохион байгуулдаг. 2003 оноос эхлэн 14 дэхь жилдээ ил өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Уг өдөрлөгийн хүрээнд донор хамт олныг нийгэмд алдаршуулан, таниулах зорилготой.

 

Сэтгүүлч Ч.Зэвэг


10 сэтгэгдэл