
Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 2, Цэргийн хүндэт тэмдгээр 1, цагдаагийн алдраар 5, ХЗДХЯ-ны хүндэт жуухаар 3, БХЯ-ны "Ахмад дайчин хүндэт тэмдэг” 1, "Эх орны төлөө-3” тэмдгээр 2, "Дайчны алдар-3” тэмдгээр 1, хугацааны өмнө Цагдаагийн хурандаа цолоор ЦГ-ын дарга, дэд хурандаа Э.Золбаатар, хугацааны Цагдаагийн хошууч цолоор ЦГ-ын мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Дагийраанжил, хугацааны ахлах ахлагч цолоор 4, хугацааны ахлагч цолоор 5, "Цагдаагийн гавьяа” тэмдгээр 9, ЦЕГ-ын хүндэт жуух бичгээр 9, спортын алдар тэмдгээр 2, ЗТХЯ-ны онц тээвэрчингээр 2, ЦЕГ-ын албадын шагналаар 44 алба хаагчдыг шагналаа.
Мөн ЦЕГ-аас аймгийн Цагдаагийн газарт нэг фургон машин, суурин компьютер 5 ширхэг, Замын цагдаагийн газраас эргүүлийн машин тус тус гардууллаа.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг дарга Ц.Мөнхнасан, ЦЕГ-ын даргын зөвлөлийн гишүүн, ЗЦА-ны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, Хошууч генерал М.Ганболд, цагдаагийн газрын үе үеийн дарга нар болон аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дарга нар, цагдаагийн байгууллагын хөгжил дэвшилд залуу халуун нас, хөдөлмөр зүтгэлээ зориулсан үе үеийн ахмад ажилчид, мөр зэрэгцэн алба хааж байгаа алба хаагчид болон тэдний гэр бүлийн гишүүд оролцсон юм.
Б.Гэрэлт-Од
6 сэтгэгдэл