|

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ

Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ

 

Өсвөр насныхан ахуйн хүрээний газ буюу хорт хий үнэрлэж амиа алдах, донтох зэрэг харамсалтай хэргүүд гарсаар байна.


Өнгөрсөн онд гэхэд ахуйн хүрээний газ үнэрлэсний улмаас амиа алдсан хүүхдийн тоо 10 гаруй байна. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нь ийм байгаа ч цаана нь мэдэгдээгүй хэд байгааг үгүйсгэхгүй юм.

Энэ он гарсаар өсвөр насны гурван хүүхэд газ үнэрлэж амиа алдсан харамсалтай хэрэг бий. Хүүхдүүд нэг нэгнээ уруу татаж, орц болон хашаа байшинд нууцаар үнэрлэж мансуурдаг байна. Бүр донтсон хүүхдүүдийн хувьд өөрийгөө хянах чадваргүй, хаяж чадахгүйгээс болж эцэстээ амиа алдах харамсалтай тохиолдол ч бий.

Тиймээс эцэг эхчүүд болон асран хамгаалагч нар өсвөр насны хүүхдүүд тань хаана хэнтэй найзалж, нөхөрлөж, юу хийж явааг нь хянаж, шалгахгүй бол таны хүүхэд хорт зуршилд "идэгдсэн” байх вий.

1 сэтгэгдэл