|

BBC: Монголчууд Чингис хааныхаа онгоныг олохыг хүсдэггүй

BBC: Монголчууд Чингис хааныхаа онгоныг олохыг хүсдэггүй

 

Чингис хаан Номхон далай, Каспийн тэнгисийг бүхэлд нь захирч байв. Тэрбээр нас барахынхаа өмнө өөрийн биеийг нууцаар оршуулахыг хүссэн аж.

Түүний цэргүүд шарилыг нь төрөлх нутагт нь авчирч, нууцыг хадгалахын тулд замдаа таарсан бүхнийг хөнөөсөн гэдэг. Эзэн хааныг оршуулсны дараа тус газрыг 10000 мориор гишгүүлж, бүх ул мөрийг үгүй хийжээ.

Чингис хаан тэнгэр болж 800 гаруй жил өнгөрсөн ч түүний онгоныг нэг ч хүн олоогүй байна. Гадаадын хайгуулчид түүхийн ном, газрын гадрага, тэр бүү хэл сансрын зураг ашиглан түүний онгоныг олохыг оролдсон юм.

"Nationalgeographic” сэтгүүлийн "Хааны хөндий төсөл”-ийн хүрээнд сансрын зураг ашиглаж, их хааны онгоныг олохыг хичээж байв. Хамгийн хачирхалтай нь онгоныг монголчууд биш, гадаад хүмүүс илүү  олох сонирхолтой байдаг. 

Харин монголчууд өөрсдөө олохыг хүсдэггүй. Энэ бол Чингис хаан өөрийн нутагтаа үнэлэгддэггүй гэсэн үг биш юм. Тэр тэнгэр болсныхоо дараахан өнөөдрийнх шиг алдар хүндтэй байсангүй. Тиймээс гадныхны хувьд эзэн хааныхаа онгоныг олохыг хүсдэггүй монголчуудын шалтгаан нь ойлгомжгүй санагдаж болох юм.

Үүний шалтгааныг гаднын хэвлэлээр хараалтай холбон тайлбарладаг. Учир нь тэд "Чингис хааны булшийг хэрвээ олбол дэлхий ертөнц төгсөнө” хэмээн итгэдэг юм.

Ийн үзэх болсон нь Төмөр хааны домогтой холбоотой. Төмөр бол XIV зуунд Түрэгийн хаан байв. 1941 онд Төмөр хааны булшийг Зөвлөлтийн археологичид олсны дараа дараахан фашист Германы цэргүүд ЗХУ-д довтолж, дэлхийн II дайны зүүн фронтыг нээв. Мухар сүсэгтнүүд үүнийг хаадын булшийг нээсэнтэй холбон итгэдэг аж.

ЧИНГИСИЙН ОНГОНЫГ ОЛОХ НЬ

Археологийн хүрээлэнгийн доктор Д.Эрдэнэбаатар өмнө нь олон хүндрэлийг даван туулжээ. Тэрбээр Улаанбаатар их сургуулийн Археологийн тэнхимийн захирал бөгөөд Чингис хааны булшийг олох анхны экспедицийн гишүүн байв.

Япон, Монголын хамтын ажиллагааны "Гурван гол” төсөл Чингис хааны төрсөн нутаг болох Хэнтий аймагт Хэрлэн, Онон, Туул голын бэлчирт судалгаа хийжээ.

Энэ нь 1990 оны эхэн үе байсан бөгөөд ардчилсан хувьсгал өрнөж байлаа. Энэ үед коммунист Засгийн газрыг тайван замаар буулгаж, ардчилсан шинэ тогтолцоог бий болгожээ. Үүнтэй зэрэгцэн Чингис хааны булшийг олох ажил эсэргүүцэлтэй тулгарч "Гурван гол” төслийг түдгэлзүүлэв.

2001 онд доктор Д.Эрдэнэбаатар Архангай аймгаас 2000 настай Хүннүгийн булш илрүүлсэн аж. Түүний үзэж буйгаар Хүннү нар нь монголчуудын өвөг дээдэс байсан бөгөөд үүнийг Чингис хаан ч хүлээн зөвшөөрдөг байж.

Тиймээс тэдний хөдөөлүүлэх ёс, бунхан нь ижил, төстэй байж болох магадлалтай. Хүннүгийн хааныг газар доор 20 метрийн гүнд оршуулжээ. Д.Эрдэнэбаатар доктор оршуулгын нэг танхимыг нээхийн тулд 10 жилийг зарцуулсан байна. Тухайн үед энэ танхим булш тоногчдын анхаарлыг ихэд татаж байв.

Булшинд Хүннүгийн гадаад харилцааг илэрхийлэх эд өлгийн хосгүй үнэт олдворууд хадгалагддаг байна. Үүний дотор хоёр төрлийн Хятад үндэстний байлдааны тэрэг, Ромын шилэн сав, олон үнэт металл байжээ.

Д.Эрдэнэбаатар гуай эдгээр олдворуудыг хадгалдаг их сургуулийнхаа Археологийн музейг надад үзүүллээ. Булшинд алт, мөнгөн зоос, агт морь байв. Тухайн үед хаан болон түүний алтан ургийнханд зориулж ирвэс болон ганц эвэрт бодь гөрөөс олонтаа дүрсэлдэг байсныг тэрбээр онцлов.

Чингис хааны онгонд Монголын эзэнт гүрний олон газраас цуглуулсан хосгүй үнэт олдворууд бий хэмээн олон хүн үздэг. Энэ нь гадаад хүмүүс түүний булшийг эрэн хайх нэг шалтгаан юм. 

Гэсэн хэдий боловч Чингис хааныг Хүннүгийн ёсоор оршуулсан бол нөхцөл байдал хүндрэлтэй болох нь эргэлзээгүй. Тэмдэг тавьсан чулууг хөдөлгөж, онгоныг маш хялбархан нууцалж болно.

Монгол орны өргөн, уудам газар нутгаас 20 метрийн гүнд байх хааны онгоныг олно гэдэг боломжгүй ч байж мэднэ. Доктор Д.Эрдэнэбаатараас Чингис хааны онгоныг олох эсэх талаар лавлахад тэрбээр тайван гэгч нь мөрөө хавчив.

Өөрийн ажлаа хийж дуусгахад амьдралынх нь хугацаа хүрэх эсэх нь эргэлзээтэй түүнд түүхийн хугацаа хэтэрхий урт ажээ.

Эх сурвалж: www.bbc.com


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

0 сэтгэгдэл