|

Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорлоо

Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорлоо

Монголын сайхан хосуудын тоонд зүй ёсоор багтдаг МУГТ, Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Тэгвэл өнөөдөр Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулах Кёкүшюзан Д.Батбаярын гэргийдээ зориулан зарласан хайрын шүлгийн уралдааны ялагчид тодорч, шагналаа гардаж авцгаалаа.

Хайрын шүлгийн уралдаанд 1000 гаруй уран бүтээлчид шүлгээ ирүүлснээс шилдэг есөн оролцогчийг шалгаруулж, Улаанбаатар зочид буудлын "Хөх Асар” танхимд шагналыг гардууллаа. Шагнал гардуулах арга хэмжээнд Кёкүшюзан Д.Батбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан, Төрийн соёрхолт, "Болорцом”-ын эзэн яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ С.Эрхэмбаяр, "Болорцом”-ын эзэн яруу найрагч Н.Гантулга, Яруу найрагч Р.Эмүжин болон тэмцээний шилдгүүд оролцсон юм.

Мөн тэмцээнд ирүүлсэн нийт оролцогчдоос 400 шүлгийг шүүж ариутган "Ханьдаа” хэмээх номыг бүтээснээ арга хэмжээнд оролцсон нийт зочдодоо бэлэглэсэн юм.

Тэмцээний тэргүүн байрт "Болорцом”-ын тавдугаар байр, яруу найрагч Л.Ганзул шалгарч, Япон улсад зорчиж сүмо үзэх эрхээр шагнуулсан бол, удаах байранд яруу найрагч Л.Түмэнжаргал орж "iPhone X” утсаар, гутгаар байрт яруу найрагч Ш.Бадам орж Samsung J7 утсаар шагнууллаа.

Харин тусгай байрт орсон яруу найрагчид болох МЗЭ-ийн шагналт яруу найрагч, СГЗ Д.Дашдондов, яруу найрагч Х.Мөрөн, Б.Болдсүх, С.Шүрэнцэцэг, Б.Баттулга, Э.Бат-Эрдэнэ нарыг 32 инчийн өнгөт зурагтаар шагнаж урамшууллаа.

0 сэтгэгдэл