|

Г.Ариунбаатар “Кардифф”-аас гурван цом хүртлээ

Г.Ариунбаатар “Кардифф”-аас гурван цом хүртлээ
МУГЖ Г.Ариунбаатар  "BBC” агентлагаас жил бүр тодруулдаг шилдэг дуурийн дуучин шалгаруулах "Cardiff singer of the world” буюу "Дэлхийн дуучин” уралдааны романс төрөлд тэргүүн байр эзэллээ. Тэрээр тус тэмцээнд ари болон романс төрлөөр өрсөлдсөн бөгөөд ари төрөлд шилдэг тавын нэгээр шалгарч, шилдэг баритон хоолойтой дуучны шагналыг мөн авсан байна.

Г.Ариунбаатар “Кардифф”-аас гурван цом хүртлээ

Тэрээр тэмцээний явцад Ф.Шуберт, П.И.Чайковский, Г.Форе болон хөгжмийн зохиолч Б.Шаравын  уран бүтээлүүдийн дээжээс хүргэжээ.

"The Song Prize” төрөлд тэрээр Америкийн Жон Чест, Шотландын Катриона Морисон, Украины Юрий Самойлов, Английн Луис Алдер нартай өрсөлдсөн билээ. Тэмцээний үеэр түүний тухай "Тэр дуучныхаа хэмжээнд яг л байгалийн хүч мэт байлаа. Бас түүний уужим хоолой гэдэг ч бас зөв үг. Гэхдээ ганцхан хоолой гэхээсээ илүү өөрийгөө дуундаа бүрэн татаж оруулж байгаа тэр мөн чанарыг нь ярих нь зүйтэй. Түүний өмнө үнэхээр, үнэхээр сайхан ирээдүй байна" хэмээн зөвлөх шүүгч Мэри Кинг ярьжээ.

Энэ удаагийн"Cardiff singer of the world” тэмцээнд Г.Ариунбаатар, Б.Батжаргал нар оролцсон бөгөөд 400 гаруй оролцогчдоос хоёул шилдэг 20-т багтаад байсан юм.


1 сэтгэгдэл