|

Харь гарагийнхантай холбоо тогтоох хугацааг хэлжээ

 

"Хүн төрөлхтөн энэ зуунд харь гарагийнхантай холбоо барина" гэж онолын физикч, шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэгч Митио Каку мэдэгджээ. Энэ талаар "Science Alert” сэтгүүлд бичсэн байна.

Эрдэмтэн АМА цувралын онлайн-ярилцлагын үеэр хэрэглэгчийн асуултад хариулахдаа ийм таамаглал дэвшүүлжээ. "Хүмүүс энэ зууны сүүлч гэхэд радио дохио хүлээн авч, харь гарагийн соёл иргэншлийгилрүүлнэ. Энэ дохио харь гарагийн ямар төрлийн соёл иргэншилд хамаарахыг мэдэж авахын тулд тэдний хэлийг тайлж унших шаардлагатай болно. Гэвч "оюун ухаант ах дүү нар” маань дэлхийгээс олон арван гэрлийн жилийн алсад аж төрөх учир харилцаа тогтоох нь хэцүү байх болно" гэж физикч үзэж байна.

Радио долгионоор холбоо барьснаас хойш ойрын 20 жилд харь гарагийнхантай холбоо барина гэж SETI (Search for Extraterrestrial Intelligence)төслийн ахлах одон орон судлаач Сет Шостак бас үзэж байгаа ажээ.Харин харь гарагийнханхүн төрөлхтөний хувьд аюултай бөгөөд хүмүүстэднийилгээлтийг тоохгүй байх ёстой гэж онолын физикч Стивен Хокинг үздэг байна. Илгээлтэд аюултай код юмуу осолтой буруу мэдээлэл байж болох талтай хэмээн үздэг одон орон судлаач Майкл Хиппке, Жон Лэрнед нар түүнтэй санал нэг байдаг юм.

Зөвлөлтийн одон орон судлаач Николай Кардашевын санал болгосон шаталбараар одот ертөнцөд ухаалаг соёл иргэншлийн гурван категори байдаг ажээ. Эхэнд нь манай гарагийн бүхий л боломжтой нөөцийг ашигладаг соёл иргэншил, хоёрт нь өөрийн одноос энерги авдаг, гуравт нь галактикийг эзэмшсэн соёл иргэншлүүд ордог байна.

С.Инда

0 сэтгэгдэл