|

"Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн хэлэлцүүлэг боллоо

"Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл"-ийн хэлэлцүүлэг боллоо

 

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр (2017.05.16) "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, М.Оюунчимэг, Я.Санжмятав, Ц.Цогзолмаа, С.Чинзориг, Б.Энх-Амгалан болон яам, агентлаг, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Олон улсын хөдөлмөрийн байгууллага болоод мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцлоо.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэлцүүлгийг нээж үг хэлэв.

Тэрбээр "Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ чиг хандлага бий болсноос үүдэн уг хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарч байна” гэлээ.

Мөн хуулийн үр нөлөөг дээшлүүлэх, хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор ажил олгогч, эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонссоны үндсэн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Та бүхэнд танилцуулж байна хэмээн сайд Н.Номтойбаяр онцолсон юм.

Дараа нь УИХ-ын гишүүн,  НББСШУ-ны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан үг хэллээ. Тэрбээр, "Өнөөдөр дотоодын нийт бүтээгдэхүүний 70 хувийг хувийн хэвшил бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засагт бид шилжсэн. Нийгмийн захиалгаар Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага бий боллоо. Улс орноо тогтвортой хөгжүүлье гэвэл тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох хэрэгтэй. Үүний тулд хөдөлмөр эрхлэлтийн зөв механизмыг бий болгох ёстой юм” гэв.

Үргэлжлүүлэн "Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга” сэдвээр ХНХЯ-ны ХХБХЗГ-ын дарга Б.Алимаа, "Хөгжиж буй орнуудын хөдөлмөрийн хуулийн шинэчлэл, олон улсын туршлага” сэдвээр ОУХБ-ын Монгол, Хятад улсыг хариуцсан товчооны дарга Тим Дэ Мэйэр нар илтгэл тавилаа.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо уг хуулийн төсөлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлж байлаа. Мөн хэлэлцүүлэгт оролцогч ажил олгогчид өөрсдийн байр сууриа илэрхийлж, санал бодлоо хэлсэн юм.


Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл

  1. Зочин:
    Buy cheap Pandora Jewelry,pandora Charms,pandora Rings pandora Bracelets from pandora Factory outlet Store;Selection cheap Pandora charms as special gift for your wife or girlfriend, mom, daughter. pandora bracelet uk.All pandora are more than 63% discount.Pandora online store offer pandora rings,beads, necklace,pandora charms sale clearance pandora outlet UK online Store.Cheap pandora Jewelry Sale at pandora outlet online Store. Find A Great Selection of pandora Necklace & Bracelet,Rings.