|

"Морин хуур-2017" наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн бүтээлүүдийг нэрлэжээ

"Морин хуур-2017" наадмын хоёрдугаар шатанд тэнцсэн бүтээлүүдийг нэрлэжээ

 

Жил бүр сар шинийн өмнөхөн зохион байгуулдаг "Морин хуур-2017" наадмын эхний шат амжилттай болж өнгөрлөө. Энэхүү уралдаант наадмын зорилго нь үндэсний хөг эгшиглэгээ, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, дууны төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх, сайн бүтээл олшруулахын тулд мэргэжлийн талаас үнэлгээ, зөвлөгөө өгөх, оны Шилдэг болон Шилдгийн шилдэг дууны "Хөгжмийн зохиолч”-ийг тодруулахад оршино.

Тус наадмын эхний шат энэ сарын 27, 28-ны өдөр буюу амралтын өдрүүдээр болж дараагийн шатанд оролцох бүтээлүүд нэрлэжээ.

Уралдааныг:    

  • Нийтийн дуу
  • Эстрадын дуу
  • Мэргэжлийн дуу гэсэн гурван төрлөөр явуулсан юм.

Эстрад дууны төрөл

Нийтийн дууны төрөл

Төрөл тус бүрт "ТЭРГҮҮН” болон 2, 3-р байр, тусгай шагнал олгоно. Төрөл тус бүрт ”ТЭРГҮҮН” байранд шалгарсан хөгжмийн зохиолчдоос бусад 2 төрөлдөө ямар оноо авснаас шалтгаалан "Морин хуур-2017” наадмын Гранпри шагналтныг тодруулна.

2. Уралдааны II шатны шалгаруулалт 2018 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр болох бол төгсгөлийн III шат буюу Гала концертод II  шатны шалгаруулалтад тунаж үлдсэн шилдэг 15 дуу дуулагдаж, "Морин хуур 2017” наадмын шагналтнууд болон дууны төрөл бүрийн Тэргүүн шагналтнуудаас "Оны шилдгийн шилдэг Гранпри шагналтан хөгжмийн зохиолч” тодруулна. Энэ ч утгаараа хөгжмийн зохиолчид хүлээдэг наадам болсон байна. 

"Морин хуур 2017” Гала концерт 2018 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 17.00 цагаас Нийслэлийн Соёлын Төв Өргөөнд болох аж.


0 сэтгэгдэл