|

Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

 

Морьдын төвөргөөн дэлхийн аялгууг хууранд эгшиглүүлж

Монголын тал уртын дууны шуранхайд орчлонг бүүвэйлж

Монгол түмний дээлтэй наадам уухай хадаан эхэлж буй энэ бөлгөө… Хүннү Монголын удам дэлхийн нарыг газар дэвсэн наадаж буй энэ билээ.

Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

 

Гийнгоон дуу талд цуурайтаж
Нум сумын исгэрээ салхи зүссэн
Бөхийн дэвээн наадмын талбайг эзэгнэсэн
Дэлхийд ганцхан Монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай!

 

Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

 

Нарыг бөхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам
Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам
Хурыг мэхтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам
Хуурыг хөгтэй, аялгуутай, чавхдастай нь эгшиглүүлдэг Монгол наадам.

 

Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

 

Домгийн шувуу үргээж монгол наадам эхэллээ
Дорнын хөх тэнгэрийг донсолгож хүлэг морьд эргэлээ
Дэлхий дүүргэж дэвээд хүчит бөхчүүд гарлаа
Дээлтэй наадмын хойморт дархан нум эвшлээ
 

Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

 

Заяа нийлсэн амрагтайгаа жаргал хөтлөн алхаж

Зуны дэлгэр өдөр дээлээр гангарч мишээнэ

Зуун зуун жил амьдрав уйдамгүй нутагтаа зальбарч

Зүг зүгээс инээд хөвөрсөн наадмын дэнж дээр очно

Хүлэн морьдын хөлсийг амлан баярлана

Хүй залгаа ахан дүүстэйгээ хуучлан жаргана

Хүчит бөхчүүдийн хийморь дор мэлмий баярлаж ,заяа тэгширнэ

Худан сурын эрчийг хараа гүйцэлгүй хурайлна

Хүй сайхан нутагт минь наадам ирлээ.


Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

 

Ардын дууны нугалаанаас
Морьдын хөлс ханхалдагсан

Зүс булаалдсан гурван сумын хүүхнүүд
Хэлцсэн юм шиг хөх торгон дээлтэй ирцгээж…
Үйлийн үргүй хөөрхөн Алтанширээгийн Цэрмаа
Үйтэн хуаран тэрлэгээ дурдан болтлоо дэргүүлэнэ…

Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

 

Дэлхийд ганцхан Дээлтэй Монгол наадам

 


 

Сэтгүүлч Ч.Зэвэг



2 сэтгэгдэл