|

Монгол Улсыг найдвартай эрчим хүчээр хангахад УЦС хэрэгтэй

 
 Монгол Улсыг найдвартай эрчим хүчээр хангахад УЦС хэрэгтэй
Монгол Улсыг найдвартай эрчим хүчээр хангахад УЦС хэрэгтэй
Р.ОЮУН

Усан цахилгаан станц барих нь байгаль орчинд төдийгүй усны төвшин буурч тэнд амьдарч байгаа иргэд, ан амьтанд халтай гэсэн яриа сүүлийн үед гарах болсон. Тиймээс Дэлхийн банк, БОАЖЯ, Эрчим хүчний яам, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачид, аймгуудын усны ай сав газрын мэргэжилтнүүд, Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хамт олон, сэтгүүлчдийн баг баруун бүсийн усны ай сав газар болон усны барилга байгууламжтай газар дээр нь танилцав. Бид Говь–Алтай аймгийн Гуулин, Тайшир, Ховд аймаг дахь Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааг сонирхлоо. Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд барихаар төлөвлөж байгаа Шүрэнгийн усан цахилгаан станцын талаар аялагчдад мэдээлэл өгсөн юм.

 

ЗАГАС ХАМГИЙН ЦЭНГЭГ УСЫГ ДАГАЖ АМЬДАРДАГ



Говь–Алтай аймгаас 80 км–ийн зайд орших Гуулингийн УЦС–ыг 23 км тэжээлийн аж ахуй байсан суваг дээр 1997 онд барьсан бөгөөд Завхан голыг түшиглэсэн Монголын анхны УЦС ажээ. Завхан аймгийн Шилүүстэй, Говь–Алтай аймгийн Дэлгэр, Гуулин тосгоныг дулааны улиралд буюу тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарыг дуустал цахилгаанаар хангадаг бөгөөд өвөл сул зогсдог аж. Учир нь Завхан гол хөлддөг учраас Тайширын УЦС–аас энэ гурван газрыг цахилгаанаар хангадаг байна. УЦС–ыг ажиллуулснаар иргэд хямд өртөгтэй цахилгаан эрчим хүчийг ашигладаг. Гэвч их төсөв шаарддаг. Ажиллуулсны дараа зардал, эвдрэл гэмтэл багатай. Нэгэнт баригдсан тохиолдолд өөрийнхөө өртгийг түргэн нөхөх боломжтой. Байгаль орчинд зөвхөн усыг ашиглаж байгаа болохоор сөрөг нөлөө байдаггүй. Загас хамгийн цэнгэг усыг дагаж амьдардаг амьтан. Тэгэхээр доошоо гарч байгаа ус ямар цэвэр болохыг илэрхийлж байгаа юм хэмээн Гуулингийн УЦС–ын менежер Д.Зулзаяа тайлбарлав.

 

ТАЙШИРЫН УЦС 29 СУМЫГ БАЙНГЫН ЦАХИЛГААНААР ХАНГАДАГ  



Бид цааш Тайшир сумын Улаанбоомын хавцалд байрлах Тайширын усан цахил­гаан станцыг зорилоо. Тус УЦС–ыг 2004 онд Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сангаас 20 сая, Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хөгжлийн сангаас 13 сая ам.долларын санхүүжилтээр Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, урьдчилсан судалгааны ажлыг 1998-1999 онд Герман улсын Лахмейр компани хийж гүйцэтгэжээ. Тайширын УЦС нь Завхан аймгийн Цагаан чулуут, Цагаанхайрхан, Яруу, Алдархаан, Говь–Алтай аймгийн Тайшир, Халиун, Жаргалан зэрэг 29 сумыг байнгын цахилгаанаар хангадаг. Тайширын УЦС анх цахилгаан үйлдвэрлэж эхэлснээсээ хойш 115 сая орчим Квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангаж, энэ бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд таатай нөхцөл бүрдүүлэн ажиллаж байна.

УЦС–тай болсноор Говь–Алтай аймагт Архангай аймгийн Тэрхийн цагаан нууртай ойролцоо хэмжээний нуур, ус бий болсноор байгальд эерэг нөлөө үзүүлж байна. Эрээн нуурын төвшин ихэс­сэнээр экосистем сэр­гэсэн аж. Мөн хиймэл Гэгээн нуур бий болсноор үерийн аюул байхгүй болж, хур тунадас их орно, ургамлын тархац, ан амьтан амьдрах, шинжлэх ухааны академийн хийж байгаа судалгаагаар нууранд Алтайн сугс, Монгол хадран загас үржих таатай боломж бүрджээ. Монгол хадран баруун аймагт ихэвчлэн байдаг аж. Энэ загас хаана цэнгэг ус байна тэнд үржих чадвартай юм байна.

 

ДӨРГӨНИЙ УЦС ОНДАТРТАЙ БОЛЖЭЭ



Ховд аймгийн Дөргөн сумын нутаг дэвсгэрт байрлах Дөргөний УЦС–ыг далайн нуур, хар нуурыг холбосон Чоно харайхын гол дээр 2005 онд барьж, 2008 онд ашиглалтад оруулсан байна. 1992 онд ОХУ–ын "Гидропроект” институт боловсруулан, ТЭЗҮ, эдийн засгийн хувьд ашигтай, байгаль орчны талаас онцын сөрөг нөлөөгүй учир барьж байгуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарснаар анх байгуулагдсан. Суурилагдсан хүчин чадал нь 12 мвт, жилд 38 сая квт цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээс гадна гурван агрегаттай. Нэг агрегат нь дөрвөн мвт–ын хүчин чадалтай хэмээн Засварын албаны дарга Б.Дашдорж танилцуулсан юм. Станц баригдахаас өмнө Дөргөн сум аймгийн төвөөс алслагдмал, дэд бүтэц муу байсан бол өнөөдөр 24 цагийн эрчим хүчээр хангагдсан, үзвэр үйлчилгээ, жижиг, дунд үйлдвэрлэл хөгжсөн хүн амьдрах нөхцөл нь бүрджээ. Дөргөний УЦС нь дангаараа Ховд, Баян–Өлгий, Увс аймгийн бүх сумыг цахилгаанаар хангах хүчин чадалтай. Өнгөрсөн онд 47.8 сая квт эрчим хүчийг үйлдвэрлэж 45.3 сая квт цаг эрчим хүчийг баруун бүсийн системд борлуулсан байна. Жилд орон нутгийн төсөвт ус ашигласны төлбөрт 82 сая, газрын төлбөрт таван сая, баг, сумыг тохижуулах, сум, орон нутагт болж байгаа арга хэмжээг зохион байгуулахад тодорхой хэмжээний хандив тусламж өгдөг гэж байлаа. Сүүлийн жилүүдэд Хар ус нуурын ус сайн нэмэгдэж байна. Өмнө нь гантай жилээ тасардаг, үертэй жилээ үерлэдэг байсан бол УЦС барьснаар нэг хэмжээнд байдаг болсон гэв. Тогтмол усаа дагаад өмнө нь байсан Монгол хадран болон бусад загаснаас гадна ондатртай болсноор эко­логийн шинэ орчин бүрдэж байгаа ажээ. Мөн чацаргана, бургас, хайлаас тарьж төгөлжүүлсэн нь туулай, үнэг чөлөөтэй ирдэг болсон байна. Техникийн үзүүлэлт, тоног төхөө­рөмж засваргүйгээр 35 жил, харин усны барилга байгууламж 100 жилийн насжилттай гэсэн үзүүлэлт байдаг ажээ.

 

ШҮРЭНГИЙН УЦС–ЫГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

 

Аяллын багийнхан дээрх УЦС–уудын үйл ажиллагаатай танилцсаны дараа Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумыг зорьсон юм. Учир нь энд Шүрэнгийн УЦС–ыг Байгаль нуурын усны эх сурвалжийн 50 хувийг хангадаг Сэлэнгэ мөрөн дээр барихаар төлөвлөсөн байна. 1964-1965 онд ЗХУ–ын Энергосеть проект институт Монгол Улсын нутаг дэвсгэрт судалгаа явуулж 28 байршилд УЦС байгуулж болох тухай дүгнэлт гаргасан бол Ленинградын усны институт Шүрэнгийн УЦС–ын хөндлүүрийг сонгож 1971-1975 онд техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан байдаг.  Үүнийг барьснаар жилд 962 сая квт цагийн эрчим хүчийг үйлдвэрлэх, төвийн эрчим хүчний системийн ачааллын горимд тохируулга хийх болон ОХУ–аас импор­толж буй эрчим хүчний хэмжээг бууруулах, эрчим хүчний аюулгүй байдлыг сайжруулах зорилготой ажээ. Өнгөрсөн сард Эрчим хүчний яам болон бусад холбогдох газрын төлөөлөл ОХУ–ын Буриад улсын иргэдтэй Шүрэнгийн УЦС–ын талаар нээлттэй хэлэл­цүүлэг хийжээ. Тэд тухайн төслийн зорилго, үн­дэс­лэл, урьдчил­сан судалгааны ажлын үр дүн, хүлээгдэж буй байгаль орчин, нийг­мийн нөлөөллийн судал­гааны ажлуудын та­лаар дэлгэрэнгүй мэ­дээ­лэл өгсөн байна. Энэ үеэр иргэдийг санал бодлоо чөлөөтэй илэр­хийлэх, асуулт тавих болом­жоор хангасан. Оролц­сон иргэдийн хувьд Байгаль нуур болон Сэлэнгэ мөрний усны төвшин буурах, үүнээс үүдэлтэйгээр амьжиргааны эх үүсвэр болсон загас­ны тоо буурах, худ­гийн усны төвшин буурч тариалан эрхлэх боломж хомсдох зэрэг асуудалд санаа зовж байгаагаа илэрхийлжээ. Мөн зарим иргэн хаврын шар усны үерийн улмаас голын хөндий үерлэх эрсдэлтэй байдгийг сануу­лахын зэрэгцээ төслүү­дийг эсэргүүцэж бай­гаагаа мэдэгдсэн аж. Шүрэнгийн УЦС–ын төсөл нь Сэлэнгэ мөрөн дээр боомт барьж, ус хуримтлуулах сан байгуулах замаар Монгол Улсыг тогтвортой болон найдвартай эрчим хүчээр хангах, агаарын бохирдлыг бууруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих юм. Шүрэнгийн УЦС Монгол Улсын хилээс 125, Байгаль нуураас 360 гаруй км зайд баригдах ажээ. Өнөөдрийн байдлаар техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийгээгүй ба урьдчилсан судалгаа­гаар энэ УЦС–ыг барихад 780 сая ам.доллар зарцуулах юм байна.

Энэ үеэр зарим холбогдох албаны хүмүүсийн сэтгэгдлийг сонирхсон юм. 

 

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ:

УЦС–ЫН ТАЛААР ИРГЭД БУРУУ ОЙЛГОЛТТОЙ БАЙНА

–Байгаль орчны иргэний зөвлөл, иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан усан цахилгаан станцын аюулгүй байдал, гамш­гийн эрсдэлийн асууд­лууд, менежментийн шийд­лүүд нь ямар бай­даг, бусад оронд өмнө нь байгуулагдсан усан цахилгаан стан­цуудад байдаг сул талыг дөвийл­гөж ярьдаг байсан. Энэ аяллаар бид Монголд баригдсан усан цахил­гаан станцуудын тех­но­логийн шийдэл нь юу юм бэ. Дэлхийд баригдсан УЦС–уудын муу туршлага, эрсдэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар бүрэн хариулт авч чадлаа гэж үзэж байна. Нөгөө талаар ирээдүйд Монголд баригдахаар ярьж байгаа гадаргын усны нөөцийг яаж нэмэгдүүлэх юм. Байгаа газрынхаа усны нөөцийг хэрхэн зөв зохистой үйлдвэрлэлд ашиглах тухай мэдээллийг авлаа. Судлаачид хамт явсан болохоор шинжлэх ухаа­ны үндэслэлтэй мэдээл­лүүдийг авсан учраас сэтгэл хангалуун байна.

 

Сэлэнгэ мөрний сав газрын захиргааны ахлах мэргэжилтэн, байгаль орчны улсын байцаагч Б.Бат–Эрдэнэ:

ГАДАРГЫН УС МОНГОЛ ОРНЫ НИЙТ ГАЗАР НУТГИЙН 30 ХУВЬ ДЭЭР БАЙРЛАДАГ

–Манай Сэлэнгэ мөрний сав газрын тухайд гадаргын усны орчинг улс орны нийгэм, эдийн засагт яаж ашиглах вэ гэдэг асуудал бидний өмнө хамгийн том зорилт болоод байгаа. Шүрэнгийн УЦС Монгол Улсад ач холбогдолтой зүйл. Тайшир, Дөргөний УЦС–ын баригдсан байдал, нийгэм, эдийн засагт ямар үр нөлөө үзүүлж байгааг харахад монголчууд эхний алхмаа хийжээ. Гадаргын ус Монгол орны нийт газар нутгийн 30 хувь дээр байрладаг. 70 хувьд гадаргын усны сүлжээ байхгүй. Гадаргын усны сүлжээгүй газруудыг яаж усаар хангах вэ. Гүний ус гэдэг байгаль экологийн эмзэг орчин байдаг. Өнөөдөр говьд ус ашиглалт 100 хувь гүнээсээ явж байна. Бид энэ 70 хувиа яаж цаашаа авч явах нь бидний гол зорилт. Өнөөдөр хаана ч байсан яг адилхан. Эдийн засгийнхаа тэнц­вэртэй байдлыг авч явах шаардлагатай. Сэлэнгэ мөрний сав газрын захиргааны зорилго усыг аль болох зөв ашиглуулах. Ингэхдээ нөөцөө, нөөцдөө таарсан зөв ашиглалтыг явуулаад амьдрах. Ус чухал зүйл, одоо­хондоо хүмүүс ойл­­гохгүй болохоос бус ирээдүйд усыг хайрлаж, нан­дигнах зүйл. Шүрэнгийн УЦС–ыг со­циализмын үед оросууд барьж өгөх гээд судалгаа хийж байсан ийм л газар. Өнөөдөр хүмүүс ойлгохгүй янз бүрээр ярьдаг. Бид усны мэргэжлийн бай­гууллагын хувьд яах арга­гүй ард түмэнд зөв ойлголт өгч, энэ том төслийг явуулахдаа харин хяналт сайтай, үр өгөөжтэй, барихад нь ард түмний оролцоо, мэргэжлийн байгууллагууд, ОУ–ын хяналтын байгууллагыг оролцуулаад зөв ашигла­вал бидэнд чухал байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

3 сэтгэгдэл

  1. Зочин:
    Das einzige Problem, das ich mit denreplica uhren Everest-Gurten habe (und von dem ich verstehe, dass es ein Problem ist, wenn man die meisten Gummi- oder Nicht-Armband-Gurte an eine Rolex anlegt) ist, dass das Material so nahe am Uhrengehäuse (und der Lünette) eingekeilt ist es macht das Drehen der Lünette schwieriger.replica uhren Sie können tatsächlich sehen, wie eng es in diesem Bild ist. Jetzt replica uhren glashuettemacht Everest einige Träger, die ihre eigenen festen Endenverknüpfungen enthalten, die wahrscheinlich dieses Problem abschwächen würden, aber ich mag einfach nicht, wie sie aussehen. Und meine Hoffnung ist, dass sobald das Band mehr „eingebrochen“ wird, dies weniger ein Problem wird.
  2. Зочин:
    This watch quite retro style, the combination of replica omega modern and classic, given the watch a new demeanor. Similar to the old watch from swiss rolex the 1930s, the black dial with a retro styled pointer has replica watches uk a small second dial at the 6 o'clock position. The sharp white dial contrasts sharply with uk replica watches the black background.
  3. Зочин:
    We love kicks at Bossluxury, and love nike especially,nike air max 93 pas cher They are brining back a huge treat!nike requin pas cher Even though it was launched about ten years ago, the Nike Air Max 1 Atmos “Elephant” sneakers have remained one of Nike’s most sought-after models. In order to celebrate the famous Air Max technology,par cher air max 90 the company has decided to call on the vote of its fans, and the Air Max 1 Atmos came out on top in the 2016 “Vote Back” campaign, which prompted Nike to release a special edition.