|

“Насны хишиг” авах ахмадууд бүртгэлээ хийлгэнэ үү

Иргэдийн анхааралд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 31 дүгээр тогтоолоор ахмад настанд насны хишиг олгох журам батлагдсан. Энэ журмын дагуу ахмад настнуудад Билгийн тооллын хаврын тэргүүн сар-цагаан сарын баярын өмнө насны хишгийг олгоно. "Насны хишиг” хүртэх насны зааг, мөнгөн дүнгийн хэмжээ 65-69 настай ахмад настанд 50000 70-79 настай ахмад настанд 80000 80-89 настай ахмад настанд 150000 90 ба түүнээс настай ахмад настанд 250000 төгрөг олгоно. Иймд иргэд дараах материалыг бүрдүүлэн 02 дугаар сарын 20-ны дотор оршин суугаа сумынхаа хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр очиж бүртгүүлэн мэдээллээ баталгаажуулсаар банкаар дамжуулан авна. Бүрдүүлэх материал: 1. Иргэний үнэмлэх, эсвэл иргэний үнэмлэхний лавлагаа 2. Өргөдлийн маягт бөглөх Жич: Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж өргөдлөө гаргах боломжгүй ахмад настаны өргөдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргаж болно. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэх, эсхүл иргэний үнэмлэхний лавлагаа (Итгэмжлэлийг шинээр хийлгэж нотариатаар гэрчлүүлсэн байх)

11 сэтгэгдэл