Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг энэ сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн.
Хуульд тусгаснаар 121 мянган ахмадад жилд нэг удаа "Насны хишиг"-ийг олгохоор болсон. Ингэхдээ 65-69 настай ахмадад 50 мянга, 70-79 настанд 80 мянган төгрөг олгох бол 80-89 настай ахмадад 150 мянга, 90 ба түүнээс дээш настанд 250 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор тогтсон билээ.
Тэгвэл хуулийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан "Насны хишиг"-ийг хоёр үе шаттайгаар болгохоор болжээ. Эхний ээлжид тодорхой тооны ахмадад cap шинийн баяраас өмнө олгох бол үлдсэн ахмадуудад нь Үндэсний их баяр наадмаас өмнө олгох аж. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэхдээ "Ахмад настанд олгох "Насны хишиг"-ийг хоёр үе шаттайгаар олгоно. Өөрөөр хэлбэл, удахгүй болох cap шинийн баяраас өмнө нэг хэсэгт нь олгох бол наадмаас өмнө үлдсэнд нь олгох юм. Ахмадууд харьяа дүүрэг, хороондоо хусэлт гаргаж, аль ч банкаар "Насны хишиг"-ээ авах бүрэн боломжтой" гэв.
Насны хишиг олгох зардалд 20.5 тэрбум төгрөг тусгасан юм. УИХ-аас энэ оны улсын төсөвт 20 гаруй тэрбум төгрөгийг суулгаж өгсөн билээ. ’
Өглөөний сонин
5 сэтгэгдэл