Хойд Солонгос энэ сарын дундуур гэхэд АНУ-ын эзэмшлийн Гуам арлын зүг дөрвөн пуужин харвахад бэлэн болно гэжээ. Тэрээр өчигдөр орой Хойд Солонгосын арми хийхдээ "Хэрвээ удирдагч Ким Жөн Ун тушаал өгвөл "Хуасон-12” пуужингуудыг Японы газар нутгийг давуулан хэзээ мөдгүй харвах болно. Пуужингууд Гуамаас 30 км зайтай усанд газардана" гэжээ. Солонгосын Ардын армийн генерал Ким Рак Гём хэлэхдээ "Бид "Хуасон-12” пуужингуудыг Японы Шиманэ, Хирошима болон Коичи мужуудыг давуулан харвах болно. Пуужингууд 1065 секундэд 3356.7 км замыг туулна” гэжээ.
Гуам арал нь 541 км2 газар нутагтай бөгөөд Филиппин болон Хавай арлын хооронд Номхон далайн баруун хэсэгт оршдог жижиг арал бөгөөд бөгөөд 163 мянган хүн амтай аж. Энэ аралд төрсөн хүмүүс АНУ-ын иргэн боловч тэд АНУ-ын бүх нийтийн сонгуулиуд, тухайлбал ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөх эрхгүй. АНУ-ын цэргийн баазууд арлын газар нутгийн дөрөвний нэг хувийг нь хамран оршдог бөгөөд тус улсын армийн 6000 алба хаагч тэнд байрлаж байна.
АНУ-ын Батлан хамгаалах яам "B-1B Lancer" бөмбөгдөгч онгоцоор Хойд Солонгосын хорь орчим цэргийн объектуудад сануулах цохилт өгөх төлөвлөгөөг боловсруулжээ. Энэ тухай лхагва гарагт Америкийн NBC телевиз мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, дээр дурдсан цэргийн нисэх онгоцуудыг ашиглах нь уг төлөвлөгөөний гол чухал хэсэг нь ажээ. Номхон далайн Гуам арал дээр байрладаг Андерсен агаарын цэргийн баазад "B-1B Lancer" бөмбөгдөгч онгоц зургаа байдаг байна. 5 дугаар сарын сүүлчээс хойш дээрх бөмбөгдөгч онгоцууд ийм цохилт хийх бэлтгэл сургуулилтын нислэгийг 11 удаа үйлджээ. Хамгийн сүүлд 8 дугаар сарын 7-нд хийсэн байна.
Тус телевизийн мэдээлснээр, хэрвээ АНУ үнэхээр Хойд Солонгост цохилт өгөхөөр болох юм бол уг ажиллагаанд хиймэл дагуул, нисэгчгүй нисэх аппаратууд, сөнөөгч нисэх онгоц, тагнуулын нисэх онгоцыг ашиглах ажээ. Тэргүүн ээлжинд Умард Солонгосын пуужин хөөргөх талбай, туршилтын цогцолборууд, туслах барилга байгууламжууд цохилтын бай болох юм. Америкийн тагнуулчид дээр дурдсан объектуудын байрлалыг нарийн тогтоосон гэдэгтээ итгэлтэй байгаа ба тэдгээр мэдээллийн заримыг нь Умард Солонгосын саяхны пуужингийн туршилтын талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийн гаргаж авсан байна.
27 сэтгэгдэл