Энэ сургуулилтад Умард Солонгосын ардын армийн стратегийн хүчний их бууны "Хвасон” салаа оролцсоноо "америкийн империалистуудын Япон дахь цэргийн баазад цохилт өгөх сургуулилт” байлаа гэжээ.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ үеэр хэзээ хэзээгүй дайн эхлэхээр болоод байгаа ийм нөхцөлд намын төв хорооны тушаалаар байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байж, байрлалаа эзлэх, гал нээхэд байнгын бэлэн байх тушаал өгсөн байна.
Гуравдугаар сарын 6-нд Умард Солонгос 1000 км зайд нисэх тусгалтай дөрвөн пуужин харвасны гурав нь японы эдийн засгийн бүс далайд унасан юм.
13 сэтгэгдэл