|

Солонгосын хойгийн нөхцөл байдлыг ард иргэд хэрхэн хүлээн авч байна вэ

Солонгосын хойгийн нөхцөл байдлыг ард иргэд хэрхэн хүлээн авч байна вэ

 

Солонгосын хойгийн нөхцөл байдал хурцадсан энэ үед тус бүс нутагт гал авалцвал Япон, Өмнөд Солонгос хоёр хамгийн түрүүнд Умардын цохилтын бай болох аюул нүүрлэнэ гэсэн болгоомжлол байна. Өмнөд Солонгосын иргэд үүссэн нөхцөл байдалд харьцангуй тайван хандаж байгаа талаар өмнө нь манай сурвалжлагч Ижилболд газар дээрээс нь сурвалжилж, иргэдээс яриа авч хүргэж байсан. Гэхдээ Өмнөдийн нутаг дэвсгэр дээр пуужингаас эсэргүүцэн хамгаалах "ТХААД" системийг суурилуулахыг орон нутгийн иргэд эсэргүүцэж байгаа нь ирж болзошгүй аюулаас болгоомжилсон хэрэг.

Японы иргэдийн хувьд, тэр дундаа цохилтын бай болох магадлал өндөртэй гэгдэх Америкийн цэргийн баазуудын ойролцоо амьдардаг орон нутгийн иргэд энэ асуудалд санаа зовниж байгаа талаар "Асошейтэд пресс" агентлаг уламжилж байна. Сүүлийн өдрүүдэд Японы телевизийн нэвтрүүлгүүдээр хэрвээ Умард Солонгос цохилт өглөө гэхэд иргэд амь нас, аюулгүй байдлаа яаж хамгаалах вэ, үүнд бэлэн байгаа эсэх талаар хөндөх болсон байна.

Нэвтрүүлэгт оролцож байгаа иргэдийн ярьж байгаагаар Умард Солонгос пуужин харвалаа гэхэд ердөө хэдхэн минутын дотор Японы нутаг дэвсгэр дээр унана. Энэ хугацаанд бид аюулаас зайлах боломжгүй. Ер нь нуувч, түр хоргодох байрууд тийм ч хүрэлцээтэй биш гэж ярьж байна. Иргэдийн энэ яриа бол үүсч болзошгүй эрсдлээс сэргийлж болгоомжилсон хэрэг. Тэрнээс биш олон улсын ажиглагчид, шинжээчид Солонгосын хойгийн бүс нутагт дайн үүсэх магадлал тун бага буюу тийм зүйл болохгүй гэдэгт санал нэгдэж байгаа юм. 

27 сэтгэгдэл