|

Японы Хирошимад атомын бөмбөгдөлтөд хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ


Японы Хирошимад атомын бөмбөгдөлтөд хохирогчдын дурсгалыг хүндэтгэлээ

Япон. Хирошима VIII/06. Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр атомын бөмбөгдөлтийн хохирогчдын дурсгалыг хүндэтгэх ёслол боллоо. Яг 72 жилийн өмнө 08:15 цагийн үед (2:15 MSK), хотын дээр 600 метрийн өндөрт атомын бөмбөг дэлбэрсэн байна.

Энх тайвны цэцэрлэгт хүрээлэнд уцгларсан хүмүүс энэ мөчид нэг минут дуугүй зогссон байна. 72 жилийн өмнөх уг атомын бөмбөгийн дэлбэрэлт хотын 140,000 хүний ​​амийг авч одсон юм.

Энэхүү ёслолд Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, Хирошима хотын дарга Казуми Мацуи, гадаадын 80 улс орнуудын төлөөлөгчид, түүнчлэн орон нутгийнхан оролцсон байна.

-Энэ тамын хөнөөл одоо ч дуусаагүй байна. Урт хугацааны туршид цөмийн зэвсэг байсаар л байна, улс төрчид цөмийн бөмбөгийг ашиглахаар заналхийлж, энэ аймшиг дурын цаг хугацаанд дахин үзэгдэж магадгүй байна - хэмээн тус хотын дарга Мацуи хэллээ.

1945 оны наймдугаар сард АНУ-ын агаарын хүчний онгоц Японы Хирошима, Нагасаки хотууд дээр атомын бөмбөг хаясан. Хирошима 140 мянган хүний ​​амийг авч одсон бол Нагасаки хотод 74 мянган хүн амь үрэгджээ.

3 сэтгэгдэл