|

С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо

С.Батцэцэг Хөдөлмөрийн баатар боллоо

 

Чөлөөт бөхийн тамирчин олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олголоо. 

Шагналыг гардуулах үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга "С.Батцэцэг бол чөлөөт бөхийн барилдааны түүхэнд шинэ хуудас нээсэн, шаргуу хөдөлмөрийнхөө дүнд олон, олон амжилтын эзэн болсон тамирчин” гэдгийг тодотголоо. 

Ерөнхийлөгч энэ зарлигаа өнгөрсөн даваа гаригт гаргасан бөгөөд түүнийг гадаадад эмчлүүлж байгаад өнөөдөр эх орондоо ирэхэд нь олгож байгаа юм. 

Чөлөөт бөхийн тамирчин С.Батцэцэгийн гаргасан амжилтууд: 

  • 2009- Манила. Ази тивийн залуучуудын аварга- АЛТ
  • 2010- МОСКВА. Насанд хүрэгчдийн дэлхийн аварга- АЛТ
  • 2012- ЛОНДОН зуны олимп- ХҮРЭЛ 
  • 2013- Казань. Дэлхийн оюутан залуусын УНИВЕРСИАД наадам-АЛТ
  • 2013- Будапешт. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- МӨНГӨ
  • 2015- Ласвегас. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн- АЛТ 
  • 2017- Дели. Ази тивийн аварга- АЛТ

Т.Гэрэл

0 сэтгэгдэл