|

Ерөнхийлөгч С.Батцэцэгийн Хөдөлмөрийн баатар цолыг гардуулна


Ерөнхийлөгч С.Батцэцэгийн Хөдөлмөрийн баатар цолыг гардуулна

Ерөнхийлөгч Х.Баттулга чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол хүртээх тухай зарлиг гаргасан. Тэгвэл өнөөдөр морин цагт Төрийн ордонд С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатрын Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одонг гардуулан өгөх аж

Ерөнхийлөгчийн зарлиг өнгөрөгч даваа гаригт гарсан бөгөөд С.Батцэцэг гадаадад бэлтгэлтэй байсан юм. Тэрбээр эх орондоо ирээд байна. 
Энэ жил 27 настай С.Батцэцэгийн гаргасан амжилтууд Монголын чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын дунд анхдагч гэдгээрээ онцлог билээ. Тэрбээр 2012 оны Лондонгийн олимпийн хүрэл, 2010, 2015 оны дэлхийн аварга, 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медалийн эзэн юм.

0 сэтгэгдэл