|

ЭРДЭМТДИЙН БАЙРНЫ МАРГААН ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА


ЭРДЭМТДИЙН БАЙРНЫ МАРГААН ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
Эрдэмтдийн хувьд, "Монгол улс палеонтологийн олдвор, судлал дэлхийд эхний 3-р байрт ордог Монголын нэр хүндийг олон улсад чамгүй өсгөж буй шинжлэх ухааны нэг том салбар билээ. Гэтэл Засгийн газраас дээрх тогтоолыг гаргахдаа зөвхөн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорын газарт шилжүүлэх тухай дурдсанаас бус тухайн байранд ажил хөдөлмөр эрхэлдэг эрдэм шинжилгээний ажилтнуудыг хаана байлгах, тухайн байранд хадгалагдаж буй дэлхийд данстай эртний ховор ургамал, амьтан, чулуулгийн дээжийг хаана, хэрхэн шилжүүлэн хадгалах асуудлыг огт тусгаагүй байна" гээд "Дээрх байранд Палеонтологийн хүрээлэн олон жилийн турш үйл ажиллагаа явуулж ирэхдээ эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтад, боловсруулаагүй чулуун дээжийн сан хөмрөг зэрэг ховор олдворуудыг хадгалдаг бөгөөд эдгээр үнэт сан хөмрөгийг нүүлгэн шилжүүлэх ямар ч боломжгүй юм” хэмээн удаа дараа мэдэгдсэн.
Засгийн Газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны өдрийн 270 дугаар тогтоолоор БЗД-ийн 13-р хороонд байрлах Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн Прокурорын газарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Үүнээс үүдэж, хоёр байгууллагын хооронд маргаан дэгдээд байгаа юм.

1 сэтгэгдэл