|

Маргааш Монголын хууль эрдэмтэд чуулна

Маргааш Монголын хууль эрдэмтэд чуулна

Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган маргааш буюу энэ сарын 23-ны өдөр Хууль сахиулахын их сургууль дээр болно. Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулганд Академич С.Нарангэрэл "Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага”, Академич Ж.Амарсанаа "Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.

 

Анх удаагаа зохион байгуулж буй энэхүү хуульч эрдэмтдийн чуулганаар эрдэмтэн судлаачид салбарынхаа асуудлын хүрээнд нээлттэй санал бодлоо солилцох аж. Энэхүү арга хэмжээ нь хуульч эрдэмтдийн нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонсч, гарц гаргалгаа хайсан шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой юм.

 

 

 
Сэтгүүлч Ч.Зэвэг

0 сэтгэгдэл