|

Их дээд сургуулийн элсэлт эхэллээ

Их дээд сургуулийн элсэлт эхэллээ

Элсэлтийн Ерөнхий шалгалтын хариу оноо гарч, өнөөдрөөс  их, дээд сургуулийн элсэлт эхэлж байна.  Шалгалтын оноо гарснаар элсэгчид онлайнаар элсэх сургуульдаа бүртгүүлэх боломж бүрдэж буй юм.

МУИС-ийн бүртгэлийн хугацаа өнгөрсөн сарын 20-ноос энэ сарын 3-ныг хүртэл үргэлжлэх юм байна. Тус сургуулийн бүртгэлийн хураамж 9000 төгрөг бөгөөд орон нутаг дахь салбарынх 1000 төгрөг аж. МУИС-д элсэхийг хүсэгчид  http://www.burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлэх юм.

Харин МУБИС-ийн хувьд бүртгэх хугацаа өнөөдрөөс эхлэн долдугаар сарын 4-нийг хүртэл үргэлжлэх бөгөөд бүртгэлийн хураамж 15000 төгрөг. Тус сургуульд элсэх сурагчид онлайнаар  буюу http://burtgel.surgalt.mn/ хаягаар  болон төв сургууль дээр биечлэн очиж бүртгүүлэх боломжтой.

Түүнчлэн нийслэлээс ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгчид өнөөдрийн 10.00 цагаас эхлэн  http://www.elselt.edu.mn/ вэб хаягаар орж бүртгүүлж байна.

Мөн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн бүртгэл долдугаар сарын 3-5-ыг хүртэл үргэлжлэх аж.  Тус сургуулийн бүртгэлийн хураамж 8000 төгрөг бөгөөд http://www.burtgel.mnums.edu.mn/ хаягаар бүртгүүлэх аж.  Харин аймаг орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум зохион байгуулж байгаа юм байна.


0 сэтгэгдэл