|

Монголын хүний төлөө намыг бүртгэжээ

 Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Х.Бат-Ялалт нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх  хэлэлцжээ.

 

Дээд шүүх хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцсэн тул Монголын хүний төлөө намыг улсын бүртгэлд бүртгэх боломжтой гэж Дээд  үзжээ.

 

Ингэснээр Монголын хүний төлөө нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 25 дахь нам болж байгаа юм.

0 сэтгэгдэл