|

Орос, Хятадад албадан хөдөлмөр эрхэлдэг хойд солонгосчуудын тоо 80 мянгад хүрчээ

Орос, Хятадад албадан хөдөлмөр эрхэлдэг хойд солонгосчуудын тоо 80 мянгад хүрчээ

Орос, Хятад зэргийн зарим орнуудад албадан хөдөлмөр эрхэлдэг Хойд Солонгосчуудын тоо  80 мянга хүрээд байна гэж АНУ-ын Төрийн департамент мэдээлэв. Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоны хэлснээр " хойд  солонгосчууд хоногт 20 цаг ажиллаж, тэдний цалин нь Пхеньяны эрх баригчдад очиж байгаа” гэнэ.

"Хойд Солонгосын  50 - 80 мянга хүртэл иргэд гадаадад нэн ялангуяа Орос, Хятад дахь хөдөлмөрийн лагерьт ажиллаж байна.  Ийм маягаар хэдэн зуун сая долларыг  Пхеньян авч байна” гэж  Тиллерсон хэлэв.  Хойд Солонгосчууд албадан ажил эрхэлж байгаа орнууд нь тэднийг нутаг буцаах ёстой гэж тэр  сануулж байна. 


1 сэтгэгдэл