Хойд Солонгос 17 сарын турш хорьсон америк оюутныг суллалаа. Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон мэдэгдсэн байна.
Р.Тиллерсон мягмар гарагт болсон Сенатын хуралдааны үеэр Отто Уормбиер суллагдсан хэмээн мэдэгджээ. Оттог өнгөрсөн оны 1 дүгээр сард баривчилсан бөгөөд Умард Солонгосын Дээд шүүхээс БНАСАУ-ын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнд 15 жилийн хугацаагаар хүнд хүчир ажил хийх ял оноогоод байсан юм.
Зарим хэвлэлд бичсэнээр, Умард Солонгост байх хугацаанд О.Уормбиерын бие муудаж, хэдэн сарын турш ухаангүй байжээ. АНУ өөрийн тусгай төлөөлөгч болох Жозеф Юныг Умард Солонгос руу илгээж харилцан тохиролцоонд хүрсэн гэж Төрийн Департаментын ажилтан ярьсан байна.
12 сэтгэгдэл