|

Тиллерсон Орос, Америкийн харилцааны тухай юу ярив

Тиллерсон Орос, Америкийн харилцааны тухай юу ярив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн Төрийн нарийн бичгийн даргаас Оростой харилцаагаа сайжруулахыг хүссэн тухай Рекс Тиллерсон ярьсныг Fox News дамжуулав.

"Минийхээр бол дэвшил гарахаар салбаруудад Оростой харилцаагаа тогтоохыг тэр хангалтайгаар  тодорхой хэлсэн” хэмээн Тиллерсон Шинэ Зеландын Веллингтон хотноо ярихдаа хэлжээ. "Трампыг Оростой холбож байгаа дуулиан” харилцааг хэвийн болгоход саад болох ёсгүй хэмээн Ерөнхийлөгч хэлснийг тэр дурьджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд оросууд хутгалдан оролцсон хэмээн буруутгаж байгаа юм. Иймэрхүү дүгнэлтийг нэгдүгээр сард Америкийн тагнуулын албадын тусгай нууц илтгэлд өгүүлсэн байв. Тэнд бүгд найрамдах намын нэр дэвшигч Трампыг ялуулахын тулд Хиллари Клинтоны нэр хүндийг унагах кампанийг зохион байгуулах үүргийг Путин өөрөө биечлэн өгсөн хэмээх таамаглалаа хийсэн байв. 


0 сэтгэгдэл