|

Үр хүүхдээ хүмүүжүүлэхүй

Гэр бүл төрийн багана

Монгол цэцэн үг

Монголчуудын хүүхэд хүмүүжүүлэх маш олон уламжлалт арга барилууд байдгаас хамгийн чухал бөгөөд ирээдүйн үйл хэрэгт нь зөв үндэс тавьж өгдгөөс заримыг толилуулья.

Хүүхэд өсөж торних орчин нь эцэг эхийн гэр байдаг. Энэ болвоос хүүхдийн хүмүүжил эцэг эхийн өөрсдийнх нь хүмүүжил амьдралын хэв маяг, нөхцөл байдал, гадаад орчны нөлөөнөөс ихээхэн хамааралтай гэсэн үг юм. Гэвч эцсийн эцэст бие хүн өөрөө ухаарах , эс ухаарахтай шууд холбоотой. Харин зөвийг ухаарах нөхцлийг эцэг эх, багш тэргүүтэн бүрдүүлж өгөх ёстой.  Хамгийн анхаарууштай нь оюун санаа, нинжин сэтгэл, бие бялдар нь зэрэг хөгжин торнивол маш сайн. Нинжин сэтгэл орхигдвол хүн хэмээгч адгууснаас ялгагдахаа болино.

            Хүүхдийг хамгийн түрүүнд буюу нэгдүгээрт:Сонсож сургах хэрэгтэй гэж Монголын уламжлалт хүмүүжлийн сургааль ёсонд дурджээ. Энэ нь хүүхэд эхийн хэвлийд бүрэлдсэн үеэс эхэлдэг бөгөөд хүүхэд гэдсэнд байх үед нь энхрийлэх, сайхан үг хэлж, дуу дуулж өгөх, төрсний дараа бүүвэйн дуу аялж өгөх, гайхамшигт үлгэр домог ярьж өгөх зэрэг нь ихээхэн ач тустай. Ингэснээр хүүхэд аливаа юмыг сайн ойлгох чадвар сууж, хожим зөв үйлийг хийх чадвартай болдог. Тиймээс хүүхдийн хүмүүжилд хамгийн түрүүнд хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэх үеэс эхлэн анхаарлаа хандуулах хэрэгтэйг онцлон зааж өгчээ.

Эцэг эх болох гэж байгаа хүмүүс хүүхдээ эхийн хэвлийд байх хугацаанд өөдрөг сэтгэлтэй байж хоорондоо эелдэг зөөлөн харилцаж, сайхан үг хэлж, сайхан зүйл бодон, хүүхдээ хайрлан, утга учиртай үлгэр уншиж өгөх, эсвэл харилцан ярьж байх зэргээр яг та хоёртой хамт байгаа мэтээр бодож хандаж байх хэрэгтэй.

13020618-portrait-of-happy-pregnant-woman-and-her-husband-on-sofa-at-home-stock-photo

Хүүхдийн сэтгэхүй та хоёрыг бодон эргэн тойрны бүх зүйлсийг мэдэрч байгаа хэрэг юм. Эхийн хэвлийд торниж буй хүүхдийн сэтгэл яг толь шиг байдаг нь эцэг эх болох гэж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь амьдралд, ирээдүйн хүүхэддээ, бие биендээ хандах хандлага, үйлдэл зан төрх хайр энэрлийн илэрхийлэл бөгөөд анх бүрэлдэн байх үеэс нь эхлэн мэдэрсэн бүх зүйлсийн илрэл юм.

Эх хүн хэвлийдээ үрээ тээсэн цагаас улам налгар тайван, уян ухаалаг болж уурлаж уцаарлах, аливаад атгаж цухалдан сэтгэлээ хямраахыг цээрлэх нь зохистой. Бусад хүмүүс ч  жирэмсэн эхийг айлган цоцоох уурлуулах, хямруудахгүй байлгах, хүнд учир ажил хийлгэхгүйг хичээж хэрүүл маргаан үүсгэх, билиггүй үг хэлэхийг цээрлэх ёстой.

Эх сурвалж:Heartland сэтгүүлийн 2016 оны 11-р сар

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

1 сэтгэгдэл