Урагвайн ерөнхийлөгч асан Хосе Мухикаг хэвлэлийнхэн "хамгийн ядуу ерөнхийлөгч" гэж нэрлэдэг. Тэрээр орлогоо бараг бүхэлд нь сайн үйлсэд хандивладаг тул хамгийн ядуу, эсвэл хамгийн өгөөмөр ерөнхийлөгч гэдэг нэрийг авчээ. Тэрээр Монтевидео тосгонд жижигхэн байшинд тун энгийн амьдралаар амьдардаг бөгөөд хэрэглээний усаа ойролцоох худгаас өөрөө зөөж авчирдаг гэнэ. Түүний аз жаргалтай амьдралын талаар хэлсэн эшлэлийг та бүхэнд хүргэе.
"Та энгийн даруу амьдралаар амьдарч, байгаа зүйлдээ сэтгэлийн хангалуун байж чадвал аз жаргалд хүрнэ. Энгийн даруу амьдрах нь ядуу амьдрахаас ялгаатай.
Гэвч бидний өнөөгийн нийгэм хэт цамаан хэрэглээг тахин шүтсэн. Бид өнөөдөр өөртөө хэрэггүй эд зүйл худалдаж аваад, маргааш гэхэд л хог новш болгоод хаядаг. Бидний хаясан хог уул овоо болон босож байна.
Хэт их хэрэглээ бидний амьдралыг эвдэж байдгийг бид анзаардаг бил үү? Бид эд зүйлийг зөвхөн мөнгөөр худалдаж авдаггүй, харин энэ мөнгийг олохын тулд зарцуулсан амьдралынхаа цаг хугацаагаар төлж байгаа гэдгээ ухаарах хэрэгтэй.
Харамсалтай нь бид цаг хугацааг худалдаж авч чадахгүй шүү дээ."
— Хосе Мухика
768 сэтгэгдэл