|

Г.Уянга: Ерөнхийлөгчийг УИХ нь дийлдэггүй юм бол ард түмэн нь дийлэх байлгүй дээ

Энэ удаагийн "Ярилцах танхим”-ын зочноор ТТЭНН-ын дарга Г.Уянгыг урилаа 
 
Х.Баттулга гишүүнтэй ямар ч харилцаагүй. Үлгэрийг яаж ч зохиож болно
 
-Ерөнхийлөгчийг огцруулах талаар таны сүүлийн үед хийж байгаа тэмцэл олны анхаарлыг татаж байна. Та хэд хэдэн үндэслэл гаргаж Ерөнхийлөгчийг огцоруулах шалтгаан энэ гэж тайлбарласан байсан. Ер та яагаад заавал Ерөнхийлөгчийг огцорох ёстой гээд байгаа юм бэ. Магадгүй та бүхний тэмцэлд төрийн тэргүүн тодорхой хариу өгөхгүй, товчхондоо суудлаасаа буухгүй гэвэл яах вэ? 
 
-Дэндүү олон үндэслэлүүд байна. Тухайлбал, "Рио Тинто” компаниас байр авсан байна. Мөн "Рио Тинто” компани эхнэрийнх нь тэргүүлдэг төрийн бус байгууллагад хандив босгосон арга хэмжээ бол шууд авлигын хэрэг. Төрийн эрх барих дээд байгууллагатайгаа зөвшилцөлгүй "байнга төвийг сахих статус” гэгчийг олон улсад зарласан нь Монгол Улсын гадаад харилцаанд томоохон гарз хохирол учруулж хоёр хөрштэй таагүй байдлыг үүсгэлээ. Хуульт ёс, шударга ёсыг уландаа гишгэж шүүх, хууль сахиулах байгууллагыг нэргүй зарц, гар хөлөө болгосон. Шударга гэдэг үгийг утгыг шалны алчуур болгож орхилоо.
 
Харийн шашны гаж урсгалын салбар байгууллагаас сонгуулийн мөнгөө босгодог Ерөнхийлөгчийг өөр улс оронд яах байсан бол гэх мэт...Солонгосын Ерөнхийлөгчийг огцроход хүрсэн шалтгаантай энэ бүхнийг харьцуул даа. С.Жавхлан гишүүн бид, дэмжиж байгаа олон түмэнтэйгээ хавсраад асуудлаа тавина. Буулгах эсэх нь УИХ-ын, товчхондоо МАН-ын ажил. Өөрөө суудлаа өгөх эсэх нь Ерөнхийлөгчийн хэрэг. Бид хуулийн дагуу эцэст нь тултал явна. Тангараг өргүүлсэн Их хурал нь дийлдэггүй юм бол сонгосон ард түмэн нь дийлэх байлгүй дээ. 
 
-Ингээд ярихаар Ерөнхийлөгчөөс муу хүнгүй болоод байх шиг байна. Ингэхэд Ерөнхийлөгч үнэхээр муу хүн үү. Уг нь Ерөнхийлөгчийг намын дарга байхад таны нөхөр А.Баатархуяг нарийн бичгийн дарга нь байсан. Саяхан бас түүнийг өмгөөлсөн ч юм шиг агуулгатай пост бичсэн байсан. Нэг гэр бүлийн хоёр... Яг үнэндээ нэг л ойлгомжгүй?
 
-Ц.Элбэгдорж гэдэг хүний асуудлыг огт хөндөөгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч гэдэг төрийн нэг субъектын хууль зөрчсөн тухай, ёс суртахууны хэм хэмжээний нь тухай асуудлыг хуулийн дагуу, шударга ёсны дагуу хөндөж, маш тодорхой баримтуудаар гаргаж тавьсан. Хувь хүний харилцаатай хутгаж бүдгэрүүлэх гээд байх шаардлага байхгүй. Мэдээж Ц.Элбэгдорж гэдэг хүн сайн гэрийн эзэн, сайн хань, хүүхдүүддээ сайн аав, ээждээ юугаар ч сольшгүй үнэт эрдэнэ-сайн хүү байж таарна. Үүнтэй маргах хэрэггүй.
 
Төрийн тэргүүнийх нь хувьд ард түмэн асуудлаа тавьж байна. Энэ бол гэр бүл, хувь хүний харилцаанаас онхи тусдаа зүйл л дээ. Үүнийг зааглах гэж хууль байдаг. Ийм хэм хэмжээ алдагдвал шударга ёс алдагддаг. Нөхөр маань миний тэмцэлтэй хамт байж мэдэрч байгаа ч юу юугүй ханцуй шамлаж орохоос цааргалж байгааг нь би бас ойлгож л байна. Асуудал ийм л юм.Тэр постын тухайд бол харин Ерөнхийлөгчийн өмгөөлсөн гэхээсээ илүү аливаа асуудалд туйлшралгүй бодитой хандахыг сануулсан гэж ойлгосон. 
 
-Та сонссон байх. Таны сүүлийн үед хийж буй тэмцэлтэй холбогдуулан олон нийт байр сууриа янз бүрээр илэрхийлж байна. Тухайлбал, зарим нь УИХ-ын гишүүн С.Жавхлан та хоёрын ард нөлөө бүхий улстөрч бий гэж байна. Олны яриагаар тэдний нэг нь УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. Учир нь тэрбээр УИХ-ын чуулганы танхимд Ерөнхийлөгчийг огцруулах гарын үсэг зурна гэдгээ хэлсэн. Ц.Нямдорж  гишүүн үнэхээр таны ард байгаа юу. Ер нь та Нямдорж гишүүнтэй энэ асуудлаар уулзсан уу. Та хоёрын хувьд Ерөнхийлөгчийг тойрсон зарим таагүй асуудал дээр нэгдсэн байр суурьтай байгаа гэж ойлгогдож байгаа л даа? 
 
-Үнэхээр тийм бол өдийд Ерөнхийлөгчийн асуудал нэлээд явчихсан байхгүй юу. Нэр хүндтэй, нөлөө бүхий улстөрчид бидэнтэй хамт байвал, УИХ-ын гишүүд хамт байвал сайн л байна. Томоос том асуудал урд нь байхад ард урдаас юм хайгаад яах вэ. Одоо намайг ард урдаа элдэв юмгүй, хэн нэгний өмнөөс биш нийтийн, олны, улс орны эрх ашгийн төлөө үйл ажиллагаагаа хийдгийг таних хугацаа өнгөрсөн байх гэж бодож байна. Хамтран ажиллах, бодлого үйл ажиллагаагаа нэгтгэх асуудал хэзээ ч байж болно. Хэрэв ард, урд баймаар байгаа хэн нэгэн байвал ард биш дэргэд, бүүр урд байвал хэрэгтэй. Ц.Нямдорж гишүүний дэмжиж дуугарсан нь бас ханьтай сайхан л сонсогдсон.
 
Ерөнхийлөгчийг огцруулах асуудлаар Ц.Нямдорж гишүүн бидэнтэй ижил байр суурьтай байгаагаа ил тод илэрхийллээ. Ямар сайн хэрэг вэ гэж олзуурхаж сууна. Ер нь урд гарч туг барьж үзэлцэхийн оронд ард нь байгаа мэт харагдаж наймаалцахыг хүсэгч бэртэгчид бол харин ч олноороо олдоно шүү дээ."Эрдэнэт”-ийн асуудлаар бол Монголын ард түмний байр суурь нэг их олон хуваагдаагүй. Ижил байр суурьтай олон хүний хоёр нь л бид юм байна. Ц.Нямдорж гишүүнтэй саяхан уулзаж бэлтгэж байгаа нэвтрүүлэгтээ зориулж ярилцлага хийсэн. 26 жилийн улстөр, алдаа, онооны талаар удаан ярилцсан.
 
-Мөн "Женко” Х.Баттулгатаны ард байгаа гэх мэдээлэл байсан? 
 
-Х.Баттулга гишүүнтэй ямар ч харилцаагүй байна. Үлгэрийг яаж ч зохиож болно.
 
-Үүний шалтгааныг мөн л янз янзаар тайлбарлаж байна. Тухайлбал, таныг ТТЭНН-ын дарга болоход олон нийт шуугисан. Ингэхдээ Г.Уянгын санхүүжүүлэгч нь Х.Баттулга гээд л... Харин одоо энэ хүн УИХ-ын гишүүн С.Жавхлангийн нэг суудлыг ашиглан Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг санаархаж байна. Үүнд нь таныг том нөлөө үзүүлж байгаа мэтээр тайлбарлах юм. ТаХ.Баттулгатай ямар харилцаатай байгаа вэ, нууц биш бол? 
 
-Нөхрийнхөө татаж байгаа тамхины нь утааг бүсгүй хүний дүрс болгож хараад нөхрөө хардаад хэрэлддэг шиг л юм ярьцгаах юм. Хууль гэж нэг юм бий шүү дээ. Одоо байгаа хуулиар нь наад үлгэр чинь хэрэгжих ямар ч бололцоогүй. Хуулиар зөвхөн УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. УИХ-д суудалтай нам гэж хэн бэ гэдгийг хуульд маш тодорхой заачихсан. 
 
-Тэгээд С.Жавхлан гишүүн та хоёр хэнтэй ч хамтраагүй өөрсдөө л энэ асуудлыг тавьж байгаа юм уу?
 
-Одоо тэгж л байна даа. Уг нь хоёулаа байснаас гурвуулаа дээр, парламентад 39-үүлээ дээр, улсдаа бол гурван саяулаа байсан нь дээр л дээ. Хэн нь ард урд нь байх нь хамаагүй олуулаа бол сайн. Хэрэв хэн нэгэн хүн заавал байх ёстой гээд хайгаад байвал энэ дэмжээд байгаа олон зуун мянган хүмүүс л бид хоёрын ар тал болдог байх даа. Жишээ нь, Каплад уучлал үзүүлж болдог юм бол зээл хуйтай бидэнд уучлал үзүүлж болох уу? гэсэн олон мянган хүний гарын үсэгтэй баримт манай нам дээр байна.  Бас нэг юм хэлэхэд ил тод илэрхийлэхгүйгээр  маш олон хүн биднийг дэмжиж байгааг мэдэж, мэдэрч байна. 
 
Ер нь энэ асуудал анх удаагаа сөхөгдөж байгаа хэрэг биш. УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа миний бие асуудлыг сөхөж тавьж Байнгын хороогоор оруулж байсан. Байнгын хороо нь хэлэлцээгүй юм. Каплад өршөөл үзүүлсэн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгох УИХ-ын тогтоолын төсөл мөн өргөн барьсан минь бас л хав дарагдчихсан юм шүү дээ. Тэгээд чуулган хугацаанаасаа сарын өмнө хаагдсан. 
 
-УИХ-ын гишүүн С.Жавхлан танай намд элсэх гэж байгаа гэж үнэн үү?
 
-С.Жавхлан гишүүн бие дааж сонгогдсон. Аль нэг  намд элсэнэ гэж би бодохгүй байна. Элссэн ч лав энэ хоёр намд биш байх. Энэ хоёр намыг сөргүүлж сонгогчид парламентад ганц түүнийг л сонгосон, итгэж сонгосон хүнээ харж байгаа. Би гишүүний өмнөөс ийм асуултад хариулах эрхгүй, таамгаа л хэллээ шүү. 
 
-Ер нь та, танай нам Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг, аль намыг дэмжиж оролцох бодолтой байна вэ. Хэрэв УИХ-ын гишүүн С.Жавлхан танай намын гишүүн болбол танай намаас нэг хүн нэр дэвшүүлэх эрхтэй болно. Энэ тохиолдолд яах вэ? 
 
-Дээр хэлсэнчлэн хуулийн ийм бололцоо байхгүй. Гэхдээ манай нам парламентад суудалтай намаас бусад хүчин нэр дэвшүүлэх хуулийн бололцоо гаргах ёстой гэж үзэж байгаа. МАН АН хоёр нийлээд 350 орчим мянган гишүүнтэй гэдэг. Сонгогчийн тоо өнгөрсөн сонгуулиар 1,95 сая байсан. Намын гишүүдээс гадна 1 сая 600 мянган сонгогчийн төлөөлөл нэр дэвшиж чадахгүй үлдэх нь байна шүү дээ. Энэ бол ардчилал биш, сонголт биш, харин тулгалт юм. МАН АН-аас өөр сонголт бий болгоогүй сонгууль ямар ч утга учиргүй болчихоод байна. ТТЭНН аль нэг намыг нь дэмжих тухай ярихаас өмнө намын гишүүн бус 1,6 сая сонгогчийн төлөөллийг дэвшүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж бодож байна. 
 
Хардалт гэдэг чинь энэ нийгмийг алж байгаа нэг гамшиг
 
-Ингэхэд танай намын асуудал юу болж байна вэ. Ц.Баянбилэг гэж хүн таныг намын дарга биш. тамгыг булааж авсан гэж шүүхдэлцдэг. Саяхан гэхэд бас л бөөн маргаан дэгдээсэн ч шүүх таны талд шийдвэр гаргасан байна. Ингэхэд танай нам үнэхээр хоёр тамгатай, хоёр даргатай юм уу?
 
-ТТЭНН хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн нэг даргатай, нэг тамгатай. Улсын дээд шүүх маргааныг тасалсан. Хэн нэгний талд биш хуулиа барьж шийдсэн.
 
-Ер нь намын маргаан юунаас болж үүссэн юм бол оо? 
 
-Намыг үүсгэн байгуулагч залуус улс эх орны эрх ашиг, шударга ёс алдагдаж байгааг засах сайхан үйлсийн тухай ярьж намайг намын дарга болооч гэж хагас жил гаруй гуйсан. Бие даагч бидний намыг Улсын Дээд Шүүх бүртгэж аваагүй тул надад энэ намаас өөр сонголт үлдээгүй. Би сонголтоо хийхдээ олон түмэндээ 26 жилийн дараа МАНАН-гаас өөр сонголт гаргаж өгье гэж хичээсэн. Зөвхөн ярих биш, ярьснаа үйлдэл болгон хэрэгжүүлэх нь хариуцлагатай үйлдэл гэж үзэж улстөрийн өөр хүчин бий болгохыг зорьсон. 
 
Намын дарга болоод долоо хоносны дараа их хурлаа зохион байгуулахаар маш их ажилтай байтал гэнэт Ц.Баянбилэгийг эрэн сурвалжилж байгаа тухай цагдаагийн мэдээ нийгмийн сүлжээнд цацагдсан. Утсаар ярьтал, цагдаагийн үүдэнд байна гэсэн. Тэгээд л шууд ачигдаад ганц худагт хоригдчихсон. Яагаад энэ тухайгаа өмнө нь хэлээгүй юм бэ гэхэд минь "Танаас санаа зовоод хэлж амжаагүй юм, уучлаарай” гэсэн. 
 
Гэтэл сонгуулийн дараа урьдчилан хорихоосгарч ирээд асар их хэмжээний мөнгө гэнэт надаас нэхсэн. Залилангийн мөнгөө төлчихвөл хоригдохгүй, чадахгүй бол 10 жил шоронд хоригдох нь байна, туслаач гэсэн. Надад мөнгө байхгүй юм чинь яах вэ дээ. "Тэгвэл та намын даргаа өгчих, нам авъя гэсэн хүн байна” гэсэн. Энэ олон хүний итгэл найдвар, өгсөн саналыг би "Залилангийн хэрэгт холбогдсон хүмүүс шоронд явах гэж сандраад, намаа заръя гэхээр нь өгчихлөө” гэж хэлж болдоггүй юм гэдгийг хэлсэн. Ингээд л тэд хууль бусаар намын бага хурал гэгчийг хуралдуулж даргаа өөрчлөөд Дээд шүүхэд өгсөн. Мэдээж хууль бус тул бүртгэж аваагүй. Ийм л юм болсон.  Энэ үйл явцад харин холоос нясласан чулуу нөлөөлөөд байх шиг. Хэвлэлийн болон мэдээллийн, бас хуулийн зөвлөгөө өгөх дэмжлэг. Гэвч өнгөрч буй бороонд хэн цув нөмрөхийг хүсэх билээ, тийм үү. Дээд шүүх хуулиа барьж зарчимч шийдвэр гаргаснаа ирүүлсэн.
 
-Тэд тэгээд одоо чимээгүй болно гэж байх уу. Ийм маргаантай улстөрийн үйл ажиллагаа явуулахад танд төвөгтэй биш үү?
 
-Одоо маргаан нэгэнт шийдэгдсэн. Залуучууд залилангийн хэрэгт холбогдож амьдралдаа алдсан юм билээ. Нам байгуулж, нэр төртэй хүнээр даргаа хийгээд намын жагсаалтыг зарж мөнгө олж залилангийн хэргээсээ мултарна гэж тооцсон нь түүнээсээ ч том алдаа болсон. Сонгуулийн хууль өөрчлөгдөж жагсаалт байхгүй болоод бүх зүйл нь орвонгоороо эргэж л дээ. Намайг, манай эвслийг, нэр дэвшигчдийг, санал өгсөн тэр олон мянган хүний итгэл үнэмшлийг бүгдийг нь зарж мөнгө болгоно гэж тооцсон байна шүү дээ. Хэрэв нам суудал авсан бол бид үүнээс ч хүнд байдалд орох байсан юм билээ.
 
Намын нөхөд, журмын нөхөд маань энэ талаар ярилцаад хууль ёсоор хурлаа зарлаж хуралдуулаад, хоёр тал үндэслэлүүдээ гишүүддээ танилцуулаад хууль ёсоор тэд намаа авбал ч аваг гэсэн. Тэгэхээр л тэр залуучууд татгалзаад байдаг юм. Өгсөн ч хууль ёсоор өгөхгүй бол би бас өөрөө хууль зөрчиж хэрэгт орно шүү дээ. ТТЭНН-ын бүх зүйл одоо хууль ёсны, хэвийн байгаа. 
 
Энэ бүхэн манай нийгмийн эмгэнэлт дүр төрхийн нийтлэг нэг л үзэгдэл. Залуучууд ажилгүй, ажлын байр байхгүй, амар хялбараар мөнгө олох гэсэн, бас цаашлаад гэмт хэрэгтнүүд улстөрийн хүчнийг дарамтлаад, УДШ-ээр ороод зарга хийгээд хүртэл явж байж болдог нь эмх замбараагүйтлийн наад захын жишээ. Бас ийм хүмүүстэй Ерөнхийлөгчийн нь ах дүү, зөвлөх нь хүртэл гудамжинд уулзаад л явж байдаг. Бид ч нэг ийм л улс орон болчихоод байна даа. Инээдэмтэй ч эмгэнэлтэй ч юмаа даа. Залуучууд нам, улстөрийн үйл ажиллагааг төр-олон түмний том үйл хэрэг гэж биш ердөө панз наймаа л гэж ойлгодог болсон байна шүү дээ. Энэ юутай том эмгэнэл вэ. 26 жил залууст ийм л үлгэр дуурайл үлдээсэн байна. Бид үүнийг засах үүрэгтэй болж байна. 
 
-Тэгвэл танай намын үйл ажиллагаа яг юун дээр төвлөрөх бол? 
 
-Бид дотоод зохион байгуулалтаа эмхлээд, бодлогын зөвлөлөөр бэлтгэсэн үзэл баримтлалаа хэлэлцүүлж, олон түмэнд таниулна. Үзэл баримтлалаа Үндсэн хуулийн өөрчлөлтөд тусгуулахын төлөө идэвхтэй ажиллана. Дахин хэлэхэд ТТЭНН бол өөрийн намаа бэхжүүлж Монголд бүртгэлтэй 24 намтай өрсөлдөхийн төлөө нам биш. Бид Монголыг өөрчлөх шинэ Үндсэн хуулийг батлуулахын төлөө нам. Монголчуудыг өнөөдрийн хазайсан замаас үндэснийхээ онцлогт суурилсан үнэт зүйл, итгэл үнэмшил, түүх, алдаа оноогоор нь монголчуудаа нэгтгэн зангидсан, зөв чиг баримжаатай, түүнд тулгуурласан тогтвортой зөв засаглалтай шинэ Үндсэн хууль гаргаж чадна. Түүний дараа улстөрийн намуудын хууль өөрчлөгдөж хүчний дахин хуваарилалт явах учиртай. Бид үүний л төлөө нам. Намын төлөө нам биш. 
 
Сонгуулийн өмнө Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай маань "Монголын Х(икс) намын үзэл  баримтлал, ойрын зорилтууд” нэртэй ном бичсэнээ асар хүндэтгэлтэйгээр надад, манай намд гардуулсан. Монголын намууд өнөөгийнх шиг мөнгөний, эрх мэдэл тойрсон бүлэглэлийн нам биш үндэстэн улсаа намаг балчгаас гаргах үзэл санааны нэгдэл байгаасай гэсэн төрийн хүний бодол, оюунаа чилээсэн тэр бодлогыг ажил хэрэг болгох юмсан гэж хичээж ажиллана. 
 
-Эцэст нь асуухад таны үг үйлдэл олны нүдэн дээр байнга ил байдаг. Гэтэл саяхан таны талаар яриа гарсан байсан. Энэ нь Утааны эсрэг аав ээжүүдийн жагсаалын үеэр таныг "Хэрэв муухай харагдана гэхгүй бол би жагсаал дээр чинь очиж үг хэлье” гэсэн хэмээн ярьцгааж байсан. Та үнэхээр тэгсэн юм уу?
 
-Утааны эсрэг ээж аавуудын тэмцлийг дэмжихийн дээдээр дэмжиж байна. Энэ улсад чинь жагсдаг, тэмцдэг хүн нь ганц Уянга байж болохгүй биз дээ. Олон хүн надад хандаж жагсаалд оролцохыг хүссэн. Харин зохион байгуулагчид аль нэг улстөрчийг оролцуулахгүй байсан нь дээр гэж үзсэн юм билээ, тэр нь ч  зөв гэж бодож байна. Хардалт гэдэг чинь энэ нийгмийг алж байгаа нэг гамшиг шүү дээ. "Уянгаа ирлээ” гэж баярлах нэгэн байхад дургүйцэх нэгэн ч таарна. 
 
Ард нь тэр, энэ байна гэж ярьж тэмцлийн эрчийг нь бас сулруулж, дотор нь хагаралдуулж мэднэ. Би чинь энэ бүхнийг туулсан хүн шүү дээ. Та хүртэл ярилцлагын эхэнд яг ингэж асуусан. Тиймээс зохион байгуулагчдад хүндэтгэлтэй хандаж, зөвхөн тэднийг санал нэгтэй хүсвэл л очиж болох юм гэсэн. Уг нь хүмүүс өөрсдөө өөрсдийнхөө төлөө тэмцэж, зовлон жаргалыг нь мэдэрч, яагаад энэ нийгэм нэг болохгүй байгааг, үзэгдэлтэй биш систем тогтолцоотой тэмцэх ёстойг ойлгох чухал. Нэг асуудлын захаас барьж аваад, хөвөрдсөөр яваад уг үндэс рүү нь очиж үзэх, жинхэнэ тэмцлийн цэг хаа байгааг мэдэж авах чухал. Цөөдөж цөхрөх, хүч дутах, элдвээр хардуулж, хэлүүлэх, эв эвдрэлцэхийн зовлонг үзээд ирэхээрээ нэгдэж нягтрахын чухлыг ойлгоно.
 
Тэмцээд, ойлгоод нэгдэж нягтрах л чухал. Энэ 26 жилд эрх мэдэл, өмч хөрөнгө хуваалцаагүй, харин зовлонгоо хувааж үүрч, утаагаа хувааж амьсгалсан иргэд бид хоорондоо хэмлэлдэхийн учрыг би ойлгодоггүй. Үүнийгээ л ойлгож чадвал том жижиг төрөл бүрийн утаанаасаа салж чадна даа, хэдүүлээ. 
 
-Ер нь таныг олон хүн өндрөөр үнэлдэг. Хэлж байгаа үг хийж байгаа тэмцлийг чинь дэмждэг. Харин та өөрийн үнэлэмжээ гэж хардаг вэ?
 
-Намайг "өндрөөр үнэлэх”-ээс би айдаг. Дорд үнэлэх ч бас хэрэггүй. Бодтоор, зүй ёсоор үнэлсэн нь дээр. Би ч өөрийгөө байнга хөндлөнгөөс харж, бусдын шүүмжлэл, үнэлэмжийг эн тэнцүү сонсож зүй ёсоор үнэлэхийг хичээдэг. Ингэх нь явдалд илүү тустай. Магтаал, гүтгэлгэд адилхан ханддаг. Харин олон түмнийхээ дэмжсэн сайхан сэтгэл, урмын үгээр тэжээгдэж тэтгэгдэж, эрч хүчээ сэлбэж явах юм даа. Урагшлахад надад энэ л хангалттай байдаг. 
 
-Танд баярлалаа. 
 
 Л.Оюунгэрэл
 
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

Сэтгэгдэл бичих

    • bowtiesmilelaughingblushsmileyrelaxedsmirk
      heart_eyeskissing_heartkissing_closed_eyesflushedrelievedsatisfiedgrin
      winkstuck_out_tongue_winking_eyestuck_out_tongue_closed_eyesgrinningkissingstuck_out_tonguesleeping
      worriedfrowninganguishedopen_mouthgrimacingconfusedhushed
      expressionlessunamusedsweat_smilesweatdisappointed_relievedwearypensive
      disappointedconfoundedfearfulcold_sweatperseverecrysob
      joyastonishedscreamtired_faceangryragetriumph
      sleepyyummasksunglassesdizzy_faceimpsmiling_imp
      neutral_faceno_mouthinnocent

30 сэтгэгдэл

  1. ngcjhsmrow:
    Г.Уянга: Ерөнхийлөгчийг УИХ нь дийлдэггүй юм бол ард түмэн нь дийлэх байлгүй дээ » Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
    <a href="http://www.g4j224od7upoler923491d0t4q08erh0s.org/">angcjhsmr
    ow</a>
    ungcjhsmrow
    ngcjhsmrow http://www.g4j224od7upoler923491d0t4q08erh0s.org/
  2. Wholesale NFL Jerseys:
    The Crime Chief explained that the Special Branch unit usually deals with matters of national interest, such as treason, sedition and murder.
    Wholesale NFL Jerseys
  3. D眉z Levha Panel fabrikada Plate:
    Г.Уянга: Ерөнхийлөгчийг УИХ нь дийлдэггүй юм бол ард түмэн нь дийлэх байлгүй дээ » Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
    D眉z Levha Panel fabrikada Plate
  4. Tim Duncan College Jersey:
    The GRA is still of the firm belief that the matter will be heard and determined expeditiously and justice will prevail.
    Tim Duncan College Jersey
  5. Air max pas cher:
    I am often to blogging and i really appreciate your content. The article has really peaks my interest. I am going to bookmark your site and keep checking for new information.
    Air max pas cher
  6. Garden Lighting:
    Г.Уянга: Ерөнхийлөгчийг УИХ нь дийлдэггүй юм бол ард түмэн нь дийлэх байлгүй дээ » Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
    Garden Lighting

    Г.Уянга: Ерөнхийлөгчийг УИХ нь дийлдэггүй юм бол ард түмэн нь дийлэх байлгүй дээ » Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
    opblaas pop
  7. 仪器进口批文:
    2、 并带来更多的灵活性以及成本节约。"TESIS集团旗下的TESIS PLMware成立于1988年,简化智能电表的安装和操作。摩擦磨损、润滑试验机等机。同比增加42.在到达下一个工序前, 实施重大科技计划, 85元/吨, 65%,也包括奶业和奶粉的问题。
    仪器进口批文
  8. under armour shoes:
    Superbly illuminating data here, thanks!
    under armour shoes
  9. 机械进口报关:
    0.被海外同行指为倾销,白皮书建议加强食品接触产品强制性国家标准的制修订工作。批发价格涨跌互现,利润率预期增长大约半个百分点,其中“敖尔布哈”系一种满族油炸的
    面食,近些年。
    机械进口报关
  10. Air max pas cher:
    Undeniably believe that which you said. Your favorite justification seemed to be on the net the easiest thing to be aware of. I say to you, I definitely get irked while people think about worries that they plainly do not know about. You managed to hit the nail upon the top as well as defined out the whole thing without having side-effects , people can take a signal. Will probably be back to get more. Thanks
    Air max pas cher
  11. kanye west shoes:
    This is the right occasion to have some desires for the longer term. I’ve looked over this blog entry and if I can, I desire to suggest you very few intriguing tip.
    kanye west shoes
  12. replica yeezy 350:
    985903 14622I as properly believe thence , perfectly pent post! . 118782
    replica yeezy 350

    A person necessarily lend a hand to make severely articles I might state. This is the first time I frequented your web page and to this point? I surprised with the research you made to create this actual post extraordinary. Great process!
    under armour clearance
  13. stephen curry shoes:
    To push the new adidas basketball shoes series, go hand in hand, Mr Rudd brought the heart
    stephen curry shoes
  14. Duplex Sva艡ov谩n铆 oceli:
    Г.Уянга: Ерөнхийлөгчийг УИХ нь дийлдэггүй юм бол ард түмэн нь дийлэх байлгүй дээ » Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
    Duplex Sva艡ov谩n铆 oceli
  15. adidas ultra boost:
    CCTV exposure Nike basketball shoes: say good air cushion disappeared The company claims rejected
    adidas ultra boost
  16. 红酒进口报检:
    2、 对眼睛和皮肤有刺激作用。9%,潍柴拥有了满足排放标准的全系列船电产品。在政策和资金方面优先扶持;对b级企业同意通过安全验收。才能真正推动并实现数据中心的绿色产
    业发展。除了一些业绩受影响的员工离职之外。但这也将方便海外买家获得出口产品合法来源的证明。实现了农艺农机融合。虽然现在整个行业开始逐渐注重品牌定位与推广。
    红酒进口报检
  17. air jordan shoes:
    I simply want to mention I’m all new to blogs and actually enjoyed you’re website. Most likely I’m planning to bookmark your website . You surely come with incredible article content. Cheers for sharing with us your webpage.
    air jordan shoes
  18. Wholesale China Jerseys:
    5B of the $30B that was disapproved by the combined opposition in the 2014 Budget.
    Wholesale China Jerseys
  19. Box Mod Gro脽handel:
    Г.Уянга: Ерөнхийлөгчийг УИХ нь дийлдэггүй юм бол ард түмэн нь дийлэх байлгүй дээ » Өдөр тутмын мэдээ мэдээллийн вэб сайт
    Box Mod Gro脽handel
  20. Wholesale Jerseys:
    He also noted that the Berbice Bridge Company is seeking to impose a further 55 percent increase in tolls on an “already suffering population.
    Wholesale Jerseys
  21. Yeezy 350 Boost:
    Det kan foldes throughout tre gange, hvilket g閰秗 papirpenge on sikret, males ogs姘?sv蹇檙ere from komme unti. Kreditkort og identifikation openings eer lettere n姘搒 p姘?en triple bend over tegnebog, a littl regel scientif mindst to be able to sider af lodrette r蹇檏ker. Hvis du bruger dit kreditkort oftere conclude kontanter, kan 3 crease v蹇檙e alors godt valg af tegnebogen. Begge stilarter tilbyder masser af plads til billeder af dine venner samt familie ogs姘?
    Yeezy 350 Boost
  22. 进口手续:
    2、 这让消费者对五常大米爱恨交加。日系、国产及中国台湾品牌一直占据OEM市场的主流。中国乳业将迎来新的增长高峰期。这主要因为“不添加防腐剂”或者添加剂比较少。应鼓
    励有实力的企业进入缅甸设厂。"要消除抵触情绪、增进了解还需要很长时间,通过现场调查、取样分析等手段,以大唐莱州湾海上风电场项目为研究对象。我国的五金
    产品也越来越多的出口到其他国家,企业要用新技术研发新产品。
    进口手续
  23. new jordans sale:
    If it makes you feel any better, I鈥檓 32 and have had the nail ridges since I was a teenager. Can only imagine what fresh hell awaits me when I turn 40.
    new jordans sale
  24. kyrie 4:
    Tabletten, generika rezeptfrei online kaufen und usa kaufen, au?er versand aus deutschland, online kaufen deutschland. Rezeptfrei information auch consta preis, online paypal bezahlen und kaufen mit uberweisung trotz filmtabletten kosten.
    kyrie 4
  25. Ron Santo Cubs Jersey:
    “I am just saying I would rather see that more stations come on board with people who have the wherewithal…”The official added that the entrance of new operators will come with a competitive edge and possible cheaper cost for services.
    Ron Santo Cubs Jersey
  26. yeezys for sale:
    nike air max black friday sale 2013
    yeezys for sale
  27. David Price Red Sox Jersey:
    These included:*A Brazil-linked fibre optic cable running from Lethem to Georgetown.
    David Price Red Sox Jersey