|

Путин Исламын улс бүлэглэлийн террористуудын тоог нэрлэв

Путин Исламын улс бүлэглэлийн террористуудын тоог нэрлэв

Исламын улс гэх террорист бүлэглэлийн гишүүдийн тоо нь 80 мянга орчим хүн бөгөөд тэдний 30 мянга нь дэлхийн 80 орны хөлсний цэргийнхэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдсэн байна.

"Террористуудын  ойролцоо тоо нь 80 орчим мянган хүн. Гучаад мянга нь дэлхийн наяад орнуудаас буюу түүний тоонд Оросоос очсон хөлсний дайчид” гэж Ерөнхийлөгч Путин "Showtime” сувгаар үзүүлсэн баримтат  кинонд найруулагч Оливер Стоунд ярьсан байна.

"Путинтэй хийсэн ярилцлага” нэртэй баримтат кинонд тэрбээр 2015 оны долдугаар сараас 2017 оны хоёрдугаар сарын сарын хооронд ийнхүү ярилцжээ.  


0 сэтгэгдэл