ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж өрсөлдөх бодолгүй байгаа гэнэ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков "РИА Новости” агентлагт энэ талаар мэдээлсэн байна. Хэрвээ нэр дэвших байсан бол тэрээр өдийд урьд өмнөхийн адил "Сонгуулийн өмнөх хөтөлбөр” гэж гаргачихаад ажиллаж байх ёстой. Гэтэл В.Путин ердийн ажлын төлөвлөгөөгөөрөө ажиллаж байгаа бөгөөд Д.Песковын бодлоор ер нь сонгуульд нэр дэвших бодолгүй байгаа ажээ.
Өмнө нь В.Путины талаар "Тэрээр ирэх сонгуульд нэр дэвшинэ, гэхдээ Нэгдмэл Орос намаас биш, бие дааж нэр дэвшинэ” гэсэн мэдээлэл "ойрын эх сурвалжаас авсан” гэх зүүлттэйгээр цацагдаж байсан билээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2018 оны гуравдугаар сарын 18-ны өдөр болно.
Эх сурвалж: Eagle.mn
1 сэтгэгдэл