|

Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Дотоод хэргийн сайдыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хуульзүйн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд тэмдэглээд хил орчмын харилцааг хөгжүүлэх, монгол оюутнуудыг сургах, мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх зэрэг асуудалд анхаарлаа хандуулж ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаад талархал илэрхийллээ.

ОХУ-ын Дотоод хэргийн сайд В.А.Колокольцев Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын урилгаар Монгол Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, ОХУ-ын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг шинэчлэн байгуулж, өнөөдөр баталгаажуулсан байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0 сэтгэгдэл