Төрийн өмчийг төсвийг мөнгөөр санхүүжүүлдэг. Төсвийг хэн бүрдүүлдэг вэ? Мэдээж татвар. Татварыг иргэд аж ахуйн нэгж төлдөг. Тэгэхээр төрийн өмч гэдэг бол ард түмний өмч. Манай улсад Төрийн өмчийн хороо 1996 онд байгуулагдсан. Үүнээс хойших гурван жилийн хугацаанд хувьчлал нэлээд эрчимтэй явагдсан байдаг. Тодотгон хэлбэл 1996-1999 онд нийт 926 хуулийн этгээдийг хувьчилсан баримт бий.
Гэхдээ өнөөдрийн хүртэл Төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүд нь авлигын үүр, уурхай, ялсан намыг санхүүжүүлдэг мөнгөний эх үүсвэр болсоор ирсэн нь нууц биш. Өнгөрсөн онд Төрийн өмчит компаниуд 10.8 их наядын өртэй ажилласан баримтыг дэлгэсэн. Үүнтэй зэрэгцэн үнэхээр алдагдалтай байгаа бол эдгээр аж ахуйн нэгжүүдийг хувьчлах хэрэгтэй. Төр ашиггүй аж ахуйн компаниудыг өөр дээрээ байлгаж болохгүй гэх шүүмжлэлийг өгөх боллоо. Өнгөрсөн баасан гарагт ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор "2017 онд хийх объектуудын хувьчлах төслийг Засгийн газарт өргөн барьсан. Яамдын санал авсан. 2017-2020 оны хөтөлбөрийг УИХ шийднэ. Бид цаашдаа 20 орчим компанийг бүрэн хувьчлахаар тусгасан” гэсэн мэдээллийг өглөө.
Гэхдээ Ерөнхий сайд хувьчлал нэрийн дор төрийн өмчийг хямд борлуулмааргүй байна. Эдийн засаг сайжраад ирэхээр бодит үнэ ханшаар борлуулна гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр "Төрийн өмчийн компани бол бирж дээр хувьцаа гаргаагүй л болохоос бүх монголчуудын, олон нийтийн компани. Төрийн өмчийн эзэд нь олон нийт. Тийм учраас олон нийт буюу өмчийн эздийнхээ өмнө төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа нээлттэй, худалдан авалт нь ил тод, үйлчилгээ нь элдэв чирэгдэлгүй, шуурхай байх ёстой. Төрийн өмчийн компанийн захирлуудад хувийн компанийн захирлуудынх шиг эрх ямба, элдэв хангамж байх ёсгүй. Та бүхэн бол ард түмний өмчийг зөвхөн арвижуулах, компанийг ашигтай ажиллуулах үүрэг хүлээж төрөөс томилогдсон менежерүүд. Төрдөө, хариуцсан ажилдаа хоноцын сэтгэлээр хандаж, өмчийн эзэд болох иргэддээ хаврын тэнгэр шиг ааш аяг гаргах эрх төрийн өмчийн компанийн аль ч шатны менежерүүдэд байх ёсгүй” гэсэн юм.
Манай улсад төрийн өмчит нийт 90 гаруй компани байдаг. Албаныхны мэдээллээр тэдгээрийн зөвхөн 20 хүрэхгүй нь ашигтай ажиллаж байгаа аж. Үүнийг дагаад төрийн өмчит компани учраас л муу ажилладаг гэсэн дүгнэлтийг хийх хүмүүс бас байгаа юм. Гэхдээ олон улсад амжилттай ажиллаж байгаа төрийн өмчит компаниуд зөндөө бий. Тиймээс ч хувьчлал хийгээд, хувийн компани төрийнхөөс илүү сайн ажиллана гэсэн баталгаагүй хэмээн зарим шинжээч тайлбарлаж буй. Нөгөө талаар манай улсад төрийн өмчийг хувьчлах бодлого байхгүй. Яг одоогийн байдлаараа явбал өмч хувьчлал 25 жилийн дараа ч үр ашиггүй хэвээр байна. Тиймээс төр бодлогоо гаргаж, урт хугацааны зорилгоо зөв тодорхойлох нь чухал. Нэг үгээр урт хугацаанд ямар зорилгод хүрэх вэ гэдгээ төр тодорхой болгох ёстой. Хувьчлал явуулснаар иргэдийг өмчтэй болгох юм уу, хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх үү, аж ахуйн нэгжүүдийн засаглалыг сайжруулах юм уу гэдэг бодлого байх ёстойг шинжээчид дуулгаж байна.
Хувьчлах үйл явцыг хамгийн нээлттэй, олон улсын жишгийн дагуу хийх явдал нь Хөрөнгийн биржээр арилжааг дамжуулах гэж үзэх хэсэг бий. Нэг үгээр Хөрөнгийн биржийг хөгжүүлэх нэг арга зам нь. Хөрөнгийн биржээр дамжуулан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцааг гаргаж нээлттэй арилжаалах хэрэгтэй. Ингэж чадвал жинхэнэ шударга, хяналттай, нээлттэй байх болно. Жирийн иргэд ч үнэт цаасны арилжаанд оролцох боломжоор хангагдана. Эс тэгвэл улсын үйлдвэрийн газрууд чинь олигарх гэгдэх хэдэн хүний гарт орчих гээд байгаа нь нууц биш юм.

Эх сурвалж: Olloo.mn
0 сэтгэгдэл