|

Охидуудыг хулгайлсан гэх хятад эмэгтэй өөрийгөө 57 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш гэжээ

Охидуудыг хулгайлсан гэх хятад эмэгтэй өөрийгөө 57 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш гэжээ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад байдаг учраас сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн оноштой. Хэргийг шалгаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Цагдаагийнхан түүнийг шалгах үед биед нь ямар нэгэн бичиг баримт байгаагүй бөгөөд дүүтэйгээ амьдардгийг нь мэдэж, дүүг нь дуудсанаар иргэний бичиг баримт, сэтгэцийн хувьд эрүүл бус гэсэн онош бүхий холбогдох бичиг баримтыг нь авчирчээ. Тэрээр цагдаагийн байгууллагад анх мэдүүлэхдээ 57 дугаар сургуулийн дуу хөгжмийн багш гэжээ. Охидыг "Гоё юм үзүүлнэ” хэмээн дагуулан явж, улмаар бие засах газарт оруулан зургийг нь дарж, wechat-аар хэн нэгэн рүү явуулсан гэх мэдээлэл бий. Гэхдээ одоогоор охидыг хулгайлахыг завдсан гэдэг нь тогтоогдоогүй байгаа юм. Мөрдөн байцаалт дууссаны дараа хэргийн зангилаа тайлагдана гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Харин охидын тухайд 57 дугаар сургуулийн гуравдугаар ангийн сурагчид гэнэ. Цагдаа нар тэдний эцэг эхийг дуудаж, хүлээлгэн өгөөд байгаа аж.

 

Сэтгүүлч Ч.Зэвэг


0 сэтгэгдэл