|

Цагдаагийн байгууллагад 88 настай ээж гомдолгүй гэжээ

Цагдаагийн байгууллагад 88 настай ээж гомдолгүй гэжээ

Ижийтэй хүн бүтэн заяатай явдаг гэж нэгэн яруу найрагчийн хэлсэн үг сэтгэлд минь бодогдож байна. Гэтэл ижийгээ алдсан цөөнгүй хүн нулимс унагах бүртээ ижий минь гэж уулга алдан энгэрээ тэвэрч хүний хорвоод бүдчин явахад зарим нэгэн хүнийн сэтгэл нь харласан бололтой.  Зүрхийг  нь урагдтал гомдоож , сэтгэлийнх нь сүүг асгартал шаналгаж  байна уу даа.  Саяхан Чингэлтэй дүүргийн 4-р хорооны ...дүгээр байрны оршин суугч Н гэгч эмэгтэй ээжийгээ доромжилж буй бичлэг цахим сүлжээнд тархан биднийг  ихэд цочирдуулаад авсан.

Тэгвэл 88 настай хөгшин ээжийн сэтгэлд тухайн үед юу бодогдож байсанг үнэхээр үгээр хэлэхийн аргагүй байгаа даа гэж сэтгүүлч би, жаахан хүүхэд хараад  бодох тусам элэг эмтэрч, өрцөн цаана хөндүүр төрж байгаа нь тодорхой. Эрх багийн зангаараа ижийдээ нялхаараа очих юмсан гэж дуулах олон хүн бий. Эцэг эх хоёроо хайрлан, хүндлэх эрхэмлэн хайрлах хайр, халамж бидэнд дутмаг байна уу даа гэх бодол хэн бүхний сэтгэлд төрж байгаа. Ижийдээ эрхлэхийг хүсч явдаг хэний ч хувьд "Үхээд өгөөч” гэх хатуу харгис хоолойгоор хашгирсан тэр үг одоо хүртэл  сэтгэлд нь хүйтэн, хөндий сонсогдож байгаа даа.

Харь  оронд харийн хүн ээжийгээ зодож буй  бичлэгийг цахим сүлжээгээр үзэж байснаас Монгол хүн тэр дотроо ээж болсон хүн өөрийнхөө 88 настай ээжийгээ харанхуй шөнөөр тагтан дээр олны өмнө доромжлон, зодож буй дүр зураг, үйлдлийг харна чинээ ёстой зүүдэлсэнгүй явлаа. Даанч дээ гэж хэлэхэд ч багадам санагдана.

 Тэгвэл манай улс оронд гэр бүлийн хууль ямархуу түвшинд хэрэгжиж байна вэ гэсэн асуулт биднээс хариулт нэхэж байна. " Эхийн санаа үрд, Үрийн санаа ууланд” гэсэн эртний сайхан үг байдаг. Тэгвэл цагдаагийн байгууллагад 88 настай ээж "Гомдолгүй” хэмээн мэдүүлж байгаа нь ээж хүний хайр өтөл болсон ч үрдээ байдгийг хойч үеийн олон мянган залуучууд, эмэгтэйчүүдэд хэлж байгаагийн хамгийн тод жишээ энэ юм.

Иргэн Н гэгчээс гадна нь  бидний гарт баригдахгүй, нүдэнд үзэгдэхгүй хичнээн эх хүн төрүүлсэн үрдээ жичлүүлж, дарамтлуулж, зодуулж, орцонд хөөгдөж байгааг бид байтугай төрийн нэр барьж эрх мэдлийн төлөө эхийн сэтгэл хайрыг умартан улаарайн буй эрхмүүд, шүүх, цагдаагийн байгууллагийнх нь нуун дарагдуулдаг хувь иргэд хичнээн байдгийг хэн ч тааж мэдэшгүй юм.

Сэтгүүлч Ч.Батзэвэг



0 сэтгэгдэл