|

Бага ангийн багшийг мөнгөн дүнгээр торгожээ

 

Бага ангийн багшийг мөнгөн дүнгээр торгожээ

Замын цагдаагийн албанаас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид зам тээврийн осолд өртөх тохиодол сүүлийн үед ихсэх хандлагатай байгааг анхааруулсан. Иймд Хан -Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцож байгаа бага насны хүүхдүүдэд хяналт тавин ажиллаж байна.

Шалгалтын үеэр Хан -Уул дүүргийн 18 дугаар сургуулийн багш 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсныг илрүүлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 54.6 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх 240 мяган төгрөгийн хэмжээний мөнгөөр торгуулж ноогдуулжээ.

Сэтгүүлч Ч.Зэвэг

0 сэтгэгдэл